Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын цэргийн Ерөнхий прокурор В.Г.ПЕТРОВТОЙ уулзалт хийв

2022-1-22
5136

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын прокурорын байгууллага байгуулагдсаны 300 жилийн ойн арга хэмжээнд тус улсын Ерөнхий прокурор Игорь Викторович Красновын урилгаар оролцлоо.

Ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Викторович Краснов Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус улсын ерөнхий прокурорын газрын удирдах бүрэлдэхүүн оролцож, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх, прокурорын хяналтын ажлын чиглэлээр харилцан туршлага солилцох зэрэг асуудлаар тодорхой санал солилцож, хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр үр дүнтэй хэрэгжиж байгааг сайшаан тэмдэглэлээ.

Монгол Улс нь ОХУ-тай 3,5 мянган километр хилийн шугамаар холбогдож байдаг тул хил орчмын прокурорын газруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хилийн бүс нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгах, шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болохыг онцлов.

Дэлхий нийтийн даяаршлын энэ цаг үед үндэстэн дамнасан, зохион байгуулалттай, цахим гэмт хэрэг, хууль бус криптовалютын наймаа, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, насанд хүрээгүй хүүхдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихтэй тэмцэхэд хоёр улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагаа чухал болохыг ерөнхий прокурорууд онцолж, саналаа илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ойн арга хэмжээний хүрээнд болсон гадаад улсуудын ерөнхий прокуроруудын баярын уулзалтад ОХУ-ын Ерөнхий прокурорын урилгаар, Азийн бүсийн орнуудын прокурорын байгууллагуудын хүндэт зочдыг төлөөлөн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр “хоёр улсын прокурорын байгууллага хоорондын ажил хэрэгч, нөхөрсөг, хамтын ажиллагаа нь Монгол, Оросын ард түмний найрсаг харилцааны нэгэн илэрхийлэл болж, өргөжин хөгжиж байна. Прокурорын байгууллага өөрийн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо ашиг сонирхол, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, хууль ёсыг сахиулах, шударга ёсыг тогтооход голлох үүрэг гүйцэтгэж, даяаршлын энэ үед улс, үндэстэн бүрийн өмнө тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, ялангуяа олон улсын аюулгүй байдал, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй амжилттай тэмцэхэд бидний нягт хамтын ажиллагаа чухал байгааг ” онцлон тэмдэглэв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.