Монголын дугуйчид “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцоно

2022-1-22
524

Монголын дугуйчид Олимпийн эрх авахад мэргэжлийн баг байгуулах буюу мэргэжлийн багт орж уралдан Олон улсын дугуйчдын холбооны хуваарьт орсон мэргэжлийн тэмцээнүүдээс оноо цуглуулах өндөр шалгуур журамтай болсон.

Олон улсын сонирхогчдын болон Мэргэжлийн дугуйчдын холбоо 1995 онд нэгдсэнээр мэргэжлийн дугуйчид Олимпод оролцох болж чансаагаар шалгарсан дэлхийн шилдэг 50 орны зөвхөн 200 дугуйчин оролцох эрхтэй болжээ.

Иймээс манай дугуйчид “Парис-2024” Олимпод эрх авахын тулд холбооныхоо дэргэд мэргэжлийн баг байгуулан мөн шилдэг тамирчдаа гадны мэргэжлийн багуудад бүртгүүлсээр байна.

Одоогоор Монголын шилдэг 19 дугуйчин мэргэжлийн багуудад бүртгүүлээд байгаа юм. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц Малайзын “Terengganu cycling team” багт, олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ Японы “Levante Fuji Shizuoka” багт байгаа. Харин олон улсын хэмжээний мастер Б.Мягмарсүрэн, Э.Билгүүнжаргал, Б.Тэгшбаяр, Б.Амартүвшин, Б.Идэрболд, Э.Мөнхтулга, Б.Наранхүү, Д.Эрхэс зэрэг 16 тамирчин Монголын анхны мэргэжлийн баг “Ferei-Mongolia Development team” багт байгаа. Манай улсын дугуйчид улирлын эхний тэмцээн АНЭУ-ын “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцохоор энэ сарын 25-нд эх орноосоо мордох гэж байна. Монголын дугуйчдын эхний улирлын зорилго нь гуравдугаар сарын 25-29-нд Таджикстаны Душанбе хотод болох Азийн аваргад амжилттай оролцох явдал юм. Үүний өмнө Туркийн цуврал тэмцээнүүд, “Tour of Langkawi” зэрэг олон тэмцээн сорилтууд байгаа юм.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.