Ирэх намар зуух яндангийн шахаа хийнэ гэдгээ Б.Бат-Эрдэнэ сайд ил зарлачихав уу

2022-1-22
6620

Улаанбаатарын утааг бууруулж чадаагүй гэсэн үндэслэлээр Н.Уртнасан сайдын багийнхныг нь чөлөөлсөн. Утаа Уртнасантай хамт явахгүй нь  тодорхой ч энэ ажилд бодитой шийдэл, шинэ бодлого хандлага хэрэгтэй гэсэн үүднээс Б.Бат-Эрдэнэ  хэмээх залууд  энэ салбарыг даатгасан нь тодорхой.  Залуу сайд ч ажлаа  их эрч хүчтэй эхэлж байгаа бололтой явсан суусан, үзсэн харснаа, үзэл бодлоо цахимаар цацсаар л байна.

Ямартай ч баруун зүүн бүсийн үйлдвэртэйгээ танилцаж, түрүүчээсээ зарим нэг шийдэл гаргаж байгаа бололтой юм.  Энэ тухайгаа өчигдөр мэдээллээ.

Баруун бүсийн үйлдвэрийг энэ намартаа нүүлгэж, зүүн бүсэд 10 сая ам доллар буюу 30 орчим тэрбумаар шинэ үйлдвэр барина гэж байна. Байж болох л шийдэл байх. Үүний зэрэгцээ агаарын бохирдлыг ганцхан шахмал түлшээр хязгаарлаж болохгүй. Олон асуудал яригдана гэлээ. Энэ ч бас зөв биз.

Шинэ сайд бас агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд эрдэмтэн судлаачдын багийг байгуулж байгаагаа дуулгалаа. Үүгээр стандартын асуудал хөндөгдөнө гэв.  Юуны өмнө яндангаар гарч байгаа утааны стандартыг тогтооно гэдгээ тодотголоо.  Мань мэт нь бол утааны стандарт гэхээр сайн ойлгож чадахгүй л байна. Би гэр хорооллын оршин суугч. Ирэх жил яндангаас гарах утаагаа яаж стандартад тэнцүүлэх вэ гээд бодлогошрох, эргэлзэх янзтай л сууна.  Бодоод байсан чинь түлшнээс л утаа гардаг. Тэгэхээр түлш ямар байна утаа тийм л стандарттай байх гээд байна. Ингэж харвал түлшээ л тэр утааны стандартад тохируулж үйлдвэрлэх арга зам байгаа байх.

Шинэ сайдын ширүүхэн шийдлийн нэг нь ирэх намар зуух яндангийн асуудал бачууруулж, балмагдуулж мэдэхээр юм шиг байна. Сайдын хэлснээр гэр хороололд бүртгэлтэй айл өрх, албан байгууллагын 182 мянган нам даралтын зуухыг 2022 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сайжруулсан шахмал түлшээр галлахгүй. Харин тэрний оронд нам даралтын зуухыг цахилгаан, хий гэх мэт өөр шийдлээр шийддэг болох юм байна.

Хэрэв энэ 182 мянган нам даралтын зуух гэдэг тоонд итгэх юм бол гэр хорооллынхон бараг бүгдээрээ л нам даралтаар халдаг байж таарах гээд байна. Тэгээд энэ 182 мянган зууханд сайжруулсан түлш түлэхгүй, цахилгаан, хий  мэтийн өөр шийдлээр галлана гэвэл мөнөөх сайжруулсан түлшний  маань хэрэглээ бараг хасагдах ч юм шиг.  Энэ мэт эргэлзээ байна.

Өнөөдөр хэрэглэж байгаа утаатай утаагүй энэ олон  зуух  цахилгаан болон хийгээр ажиллаж  чадах уу, техник талаасаа дүйцэх үү, технологи нь таарах уу гэдэг бүр ч том асуудал болоод явчихлаа. Тэгэхээр  ирэх намар хэрэглэгчид бас цахилгаан, хийгээр ажиллах боломжтой шинэ зуух хүлээж авах нь баараггүй юм шиг байна.

Товчхондоо дахиад зуух тараах  бололтой. Ер нь иймэрхүү  яриа Бат-Эрдэнээс ч урьд чих дэлсэж байсан нь бий. Энэ бол эргэлзэх юмгүй танил технологи.  Хэн нэг эрх мэдэлтэн, аль нэг даргын төрд хийж буй шахаа явж байгаа нь энэ байх.

Сайд  ажлаа аваад ганцхан өдрийн дараа ингэж цахилгаан, хийгээр ажилладаг зуух яндангаа зарлалаа. Түүний түрүүлж хэрэгжүүлэх нэг даалгавар нь энэ зуухны шахаа байж мэднэ. Улаанбаатарын утаа гэсэн малгай дор эрх мэдэлтнүүд ичиж эмээх юмгүйгээр төсвийн мөнгийг гарын салаагаар урсгах дархан эрхтэй болдог юм шиг байна.

Саяхан дуулдаж байсан нэг тооцоогоор утаанд зарцуулсан хөрөнгө мөнгө  900 тэрбум төгрөгөөс давж нэг их наяд гэсэн их тоонд дөхөж байгаа юм билээ. Гэтэл үр дүн нь өнөөдрийн Улаанбаатарын агаар. Одоо дээр нь нэмээд ирэх намар төсвийн хэдэн зуун тэрбумаар зуух яндангийн шахаа хэрэгжих магадлал бас байна шүү, татвар төлөгчид өө.  

Энэ дарга өчигдөр барилгын компаниудын харуул сахиулууд хотын төвд гэрээ барьчихаад гал их түлж байна гэж утааны бас нэг эх үүсвэрийг нэрлэлээ.  Үргэлжлүүлээд  хөл дүүжлэх унааг минь ад үзэх янзтай. Нийслэлийн иргэд  өглөө бүр машинаа халаагаад байгаа учраас агаар бохирдоод байна гэж өөнтөглөв. Хөхөө өвлийн хүйтнээр машиндаа бээвийж бөөвийгөөд явж байвал сайдад  таалагдах нь.

Монгол төрийн маань сайд ингээд ярихаар гомдмоор ч юм шиг. Ингэж ад үзэгдэж байхаар тэр Америк, Солонгос руу явмаар ч юм шиг...






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.