Одоогоор Монголын электрон технологийн хамгийн том төлөөлөл гэхэд хилсдэхгүй, үйл ажиллагаа нь тогтвортой дэвжиж байгаа компани бол “Ehlel” болон “Amjilt” компаниуд юм.
Тэгвэл эдгээр компаниуд Турк улсын Истанбул хотод болсон хөрөнгө оруулалтын чуулга уулзалтанд амжилттай оролцсон байна. Улмаар 2 сая доллар буюу монгол төгрөгөөр 5,6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэжээ. Уг хөрөнгө оруулалтын чуулга уулзалтанд Турк улсын 150 орчим компани оролцсон бөгөөд Монголын электрон технологийг олон улсад танилцуулах эхлэл нь болсноороо онцлог юм.

Монгол технологийн компани Дэлхийн зах зээлд өрсөлдөх тэр боломжийг олж харсан гадаадын компаниудын дараалал маш их байлаа гэж тус компаниудын төлөөллүүд тэмдэглэлээ. Тэдний зүгээс дараагийн төслийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг 2022 оны 2-р сарын 18-ны өдөр АНЭУ-ын Дубай хотод хийхээр төлөвлөж байна.