"Эрээнээс Улаанбаатар хүртэл ачаа барааг 5 сая төгрөгөөр татаж байна"

2022-1-21
1336

Зам, тээврийн хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагууд хамтран долоо хоногийн мягмар, баасан гарагт хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар танилцуулж байгаа билээ. 

Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Г.Гантулга "Эрээн-Зам-Үүд боомтоор ачаа бараа оруулаад 10 хонож байна. Энэ хугацаанд улсын хилээр 9857 тонн ачаа бараа нэвтрүүлсэн. Эрээн -Замын-Үүд боомтын үйл ажиллагаа жигдрээд, хэвийн байдалдаа орох магадлалтай байна" гэлээ. 

Үргэлжлүүлэн холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Тэд "Одоо ачаатай орсон чингэлгийг татах ажлыг хийж байгаа. Бид энэ төрлийн барааг түрүүлж орох зохицуулалт хийгээгүй. Гаалийн бүрдүүлэлтэд орсон дарааллаар нь оруулж байгаа. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 504 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа. Одоогоор бүрдүүлэлт хийгдээгүй 51 чингэлэг хүлээгдэж байна. Одооноос бүрдүүлэлт хийгдэх байх. 549 чингэлэгнээс Улаанбаатар төмөр замаар 47 чингэлэг орж ирсэн. Өргөн царигаар Эрээн өртөөнөөс бараа бүтээгдэхүүн татан авах боломжийг судалж байна. Мөн нарийн царигаас БНХАУ-руу явах ачаа өгөх чиглэлээр хамтарч ажиллаж байна. Эцсийн шийд хараахан гараагүй байна. Хоногт есөн галт тэрэг өгч байна. Энийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тээвэрлэлтийн тарифын хувьд, Эрээнээс 0 цэг хүртэл 1 сая 800 мянган төгрөгийн зардал гарч байна. 0 цэгээс худалдан авагчид ачилтын төлбөр төлж байгаа. Энэ нь нэг ачаатай чингэлэгийн дунджаар 200 орчим мянган төгрөг болж байна. Ингэхлээр Эрээнээс Замын-Үүд хүртэл 2 сая хүртэлх төгрөг төлж байна. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл жолооч нар 2.5- 3.5 сая хүртэлх мянган төгрөгөөр татаж байна. Тэгэхээр дунджаар таван сая төгрөгөөр ачаа барааг татаж байна" гэлээ. 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.