Ч.Хүрэлбаатар: Буруу замаар мөнгөтэй болсон хүмүүс банк авснаа нуух гээд ядчих юм, Баригдана даа баригдана

2022-1-21
15049
Хаан банкны хувьцааг  хэн авсан бэ, бохир мөнгөөр Монголын хамгийн том арилжааны банкыг авчихсан юм биз гээд эргэлзээ, тээнэгэлзээ дагуулсан бас анхаарал татсан мэдээллүүд сүүлийн өдрүүдэд цөөнгүй гарлаа. Тэгвэл уг асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнгөрсөн хугацаанд болж өрнөсөн үйл явдлын талаар байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын чуулганы хуралдаан дээр ХААН банкны хэсэг хувьцааг эцсийн эцэст яг хэн авсан бэ? Цэвэр мөнгөөр авсан уу? гэж асууснаас хойш олон үйл явдал өрнөлөө. Чуулган завсарлаж, сэвхийх зав гарсан учир өнгөрсөн үйл явдлыг тоймлон бичиж, өөрийн бодлоо та бүгдэд хүргэж байна.

Бичлэг тасалж, эвлүүлж, зохион бичлэг хийж элдвээр л дайрч доромжилж байна. Хууль бус үйлдэлд нь саад болсон, саад болдог, саад болох хүнээ, бас дургүй аль эсвэл өрсөлдөгчөө элдэвлэдэг танил технологи явж байна. Манай монголчууд “Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй”гэдгээр намайг гүтгэж доромжилж буй үйл ажиллагааг хэн хэрхэн зохион байгуулж байгааг эрхбиш гадарлана. Сүүлийн 5-6 жил энэ хар пиарын бай болж, амьдарч ажиллаж ирлээ ш дээ. Мэднэ, мэдээлэл авна, бас мэдэрнэ. Сүүлийн 3 сар над руу болон ажлын хэсгийн гишүүд рүү дайрч давшилж байгаа хэдийг нэрлэе, эздүүдийг та хэд андахгүй дээ.

1. Женкогийн троллууд
2. Мөнгө угаахтай холбоотойгоор Банкны тухай хуулинд орсон өөрчлөлтийг эсэргүүцэж бичигсэд
3. Худалч босстой том дүнтэй хаалтын гэрээ байгуулж, захиалгаар ажиллаж буй хөлснийхөн

Одоо зарим гүтгэлэгт тайлбар өгье.
1. Хүрэлбаатар Баатарсайхантай хуйвалдан ноён Савадад ноогдол ашгийг нь өгөхгүй дарамталсаар байгаад хувьцааг нь авах гээд чадаагүй, түүндээ хорсоод байна гэх гүтгэлэг. Энэ гүтгэлгийг хэдэн өдөр сэвжээ сэвж. Үнэндээ банкны хувь эзэмшигчдэд ноогдол ашиг хуваарилахыг нь Монголбанкны Ерөнхийлөгч асан Золжаргал 2015 онд тушаал гаргаад хориглочихож. Ийм тушаал гаргасан учир шалтгаанаа Золжаргал тайлбарлана биз. Би энд илүүднэ. Хаа хамаагүй юмыг надад тохож наах шаардлагагүй.

2. Сүүлийн 2 жил ноён Савадагийн хувьцааг Хүрэлбаатар заруулаагүй гэх гүтгэлэг. Харин эсрэгээрээ сүүлийн 2 жил ноён Савадагийн ХААН банкны хувьцааг ерөнхийлөгч асан Х.Баттулга авсан гэнэ, ХХБ авсан гэнэ, хотын дарга Сумъабазар хөөцөлдөөд хүмүүстэй уулзаж гэнэ гэдэг яриа хавтгай явж байсан гэдгийг хэлье. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай мэдээлэл гарч байсныг та бүгд санаж байгаа байх. Монголбанкны үе үеийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудаас ХААН банктай холбоотой ямар нэгэн, бүүр ямар нэгэн шүү, асуудлаар асуулт ч асууж байгаагүйг минь тодруулчихна биз дээ. Надад огтхон ч хамаагүй асуудал.

3. Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн зөвшөөрөл өгчихжээ гээд албан ёсоор надад хандаж эхэлсэн цаг мөч буюу 2021 оны 10-р сараас эхэлж энэ талаар асууж тодруулж эхэлсэн. Монгол улсыг саарал жагсаалтаас гаргах Ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд, Монгол улсыг саарал жагсаалтанд дахин битгий ороосой гэж бодож явдаг хэнбугай нь ч энэхүү асуултыг асууна. Одоо энэ асуудлыг ажлын хэсэг шалгаж байна. Савадагийн хувьцаа зарагдсан талаар, тэрхүү наймааны талаар УИХ болон монголын нийгэмд зөндөө яригдана. Яригдах ч ёстой.

4. Хүрэлбаатарыг АТГ шалгаад эхэллээ гэх ярианы талаар бас санал бодлоо хэлье. Өнгөрсөн цаг хугацаанд Женкогийн хүсэлт, захиалгаар АТГ-д олон удаа шалгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан Бат-Ялалт АТГ-д намайг шалгуулахаар өгч байгаа тухай би уншсаан уншсан. Намайг АТГ-д өгөх өөр бусад хүмүүс байвал матаасаа бичээд л бай. Шалгуулахад бэлэн. Харин миний амыг барина гэж бодож байгаа бол санасны гарз.

5. Савадагийн ХААН банкны хувьцааг зарах зөвшөөрлийг олго гэмээн шахсан томоохон албан тушаалтны бичиг харин Монголбанканд ирсэн тухай өчигдөр сонслоо. Тийм бичиг ирсэн нь үнэн гэнэ. Энэ бол асуудал шүү. Хууль хяналтын байгууллага нь шалгана биз. Огт хамаагүй хүнийг гэсгээх маягаар дайрч байснаас Монголбанкыг хууль зөрчүүлэн байж зөвшөөрөл олгоход нөлөөлсөн хүмүүсээ тодруулж, бичиж эхэлбэл яасан юм бэ?

Өнөөдрийн байдлаар иймэрхүү. Ориг япон худалдаж авсан гэдэг бол одоо онигоо болсон. Буруу замаар мөнгөтэй болсон хэсэг хүмүүс банк авснаа нуух гээд ядчих юм. Баригдана даа баригдана.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.