Тонга улс олон улсын тусламжийг хүлээн авч эхэлжээ

2022-1-21
689

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт усан доорх галт уул дэлбэрсний улмаас цунамигийн гамшиг нүүрлэсэн Тонга улс Австрали, Шинэ Зеландаас илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг пүрэв гаргаас хүлээн авч эхэлжээ.

 

Тодруулбал, Шинэ Зеланд, Австралиас нэн шаардлагатай тусламжийг тээвэрлэсэн нисэх онгоцнууд нийслэл Нукуалофа хотын нисэх буудлын нисэх, буух зурваст тогтсон галт уулын үнс нурмыг цэвэрлэж дууссаны дараа буюу пүрэв гаргийн үдэд газардах боломжтой болсон байна. 

Номхон далай дамнан цунамигийн давлагаа үүсгэсэн Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уулын дэлбэрэлтийн улмаас Тонгад гурван хүн амиа алдаж, олон байшин барилга, дэд бүтцэд ноцтой хохирол учирсан юм.

Австралийн Батлан хамгаалахын сайд Питер Даттон тус улсын агаарын цэргийн хүчний нисэх онгоц пүрэв гаргийн үдэд газардсаныг батлан мэдэгдээд, “Тонга улс нь Номхон далайн “гэр бүлийн” маань маш чухал гишүүн бөгөөд бид чадах чинээгээрээ туслах үүрэг амлалт өгсөн” гэж “Facebook” хуудсандаа нийтэлсэн байна.

Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Наная Махута мөн “хүмүүнлэгийн тусламж болон цэвэр усны сав, түр хорогдох байранд шаардлагатай эд зүйлс, генератор, харилцаа холбооны хэрэгслүүд зэрэг байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст шаардлагатай тусламжийг” тээвэрлэсэн “C-130 Hercules” нисэх онгоц Тонгад буусныг мэдэгджээ.

Мөн тээврийн суваг, усан онгоцны зогсоолын дэд бүтцийг шалган үнэлэх гидрографийн болон шумбалтын багийнхны бүрэлдэхүүн бүхий далай тэнгисийн эргүүлийн хөлөг онгоц пүрэв гаргийн орой Тонгад очих төлөвтэй байгаа талаар Шинэ Зеландын Засгийн газар мэдээлжээ. Түүнчлэн хөлгийн тавцан дээр хүмүүнэлгийн тусламжийг хүргэхэд дэмжлэг үзүүлэх “Seasprite” нисдэг тэрэг байгаа ажээ.

Шинэ Зеландаас их хэмжээний цэвэр ус болон далайн усыг давсгүйжүүлэх тоног төхөөрөмж ачсан хоёр дахь хөлөг онгоц баасан гарагт Тонгад хүрэх төлөвтэй байна гэж дээрх мэдэгдэлд дурджээ. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.