Буруу оношлоод байна Б.Бат-Эрдэнэ сайд аа!

2022-1-21
6894

Хэдхэн хоногийн өмнө БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан агаарын бохирдлыг бууруулах, салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллах үүргээ биелүүлж чадаагүйн улмаас багаараа хариуцлага хүлээсэн. Харин түүний албан тушаалд ШӨХТГ-ын дарга асан Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайдаар томилогдоод байгаа. Шинэ сайд Б.Бат-Эрдэнэ нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ын даргаар ажилладаг. “Тавантолгой түлш” компанийн 51 хувийг “Эрдэнэс тавантолгой” компани энэ оны аравдугаар сараас эзэмших болсон. Компанийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр зэрэг олон дотоод асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх эрх нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д бий. Тэгэхээр “Тавантолгой түлш” компанийн зохион байгуулалт, технологи, чанарын асуудлыг хамгийн сайн мэдэх хүн нь БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ юм. Тэгтэл шинэ сайд маань ажлаа авмагцаа “Тавантолгой түлш” компанийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж холбогдох үүрэг даалгавруудыг өгчээ. Гэхдээ шинэхэн сайд асуудлаа буруу “оношлоод” байх шиг. Уг нь бол шинэ сайдын хийх, шалгах ажил нь тодорхой байгаа шүү дээ.

Тухайлбал, учир мэдэх эх сурвалжууд утаа эргэн ихэссэн шалтгаан нь айл өрхүүд нууцаар түүхий нүүрс түлсэн болон стандартын зуухтай холбоотой биш сайжруулсан түлшний чанартай холбоотой гэдгийг хэлээд байгаа. Сайжруулсан шахмал түлшний 95 хувийг бүрдүүлэгч гол түүхий эд болох “Энержи ресурс” компанийн нийлүүлдэг угааж баяжигдсан эрчим хүчний нүүрсний чанартай холбоотой болж таарсан аж. Энэ нүүрсний чанар нь тодорхой хэмжээгээр тоос шороо механик хольцууд нь салсан, үйлдвэрийн тогтмол шинж чанартай нүүрс юм. Тэгтэл хил гаалийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас “Энержи ресурс” компани эрчим хүчний нүүрсээ угаах боломжгүй болж угаалгүйгээр өмнөх овоолгын нүүрсээ нийлүүлж байх магадлалтайг эх сурвалжууд хэлж байгаа юм. Ингэснээр сайжруулсан шахмал түлшний чанарт өөрчлөлт орж утаа ихэссэн байж болзошгүй аж. Хэрэв “Энержи ресурс” компаниас дөрөв дэх жилдээ нийгмийн хариуцлагын хүрээнд нийлүүлж буй эрчим хүчний нүүрс чанарын шаардлага хангахгүй байгаа бол “Таван толгой түлш” компанийнхан толгой компани болох “Эрдэнэс Тавантолгой”-оос авах боломжтой ч гэж мэргэжилтнүүд хэлээд байгаа. Мөн нөгөө талаар гол түүхий эдийн нэг болох барьцалдуулагчийн чанар муудсан уу гэсэн асуудал яригдсаар байна.

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулах үеэр “...Өмнөх сайд утааны асуудалд хариуцлагагүй хандсан. Сайжруулсан шахмал түлшний бүх түүхий эдийг дотооддоо бэлтгэж байхад хяналт, шалгалтын ажлыг дутуу хийж сахилга алдсан. Тиймээс шинэ сайд утааг бууруулах, экосистемийг хамгаалахад анхаарч сайн ажиллах шаардлагатай” гэдгийг сануулан хэлсэн. Тэгэхээр үүнээс үүдэн барьцалдуулагчийг дотоодод үйлдвэрлэхэд технологийн алдаа гарсан эсэх талаар олон нийтийн дунд хардлага төрөөд байна. Өмнөх жилүүдэд барьцалдуулагчийг БНХАУ-аас импортолдог байсан ч хилийн хязгаарлалтаас үүдэж сайжруулсан шахмал түлшний нөөц тасалдах эрсдэлтэй тул дотоодын дөрвөн компанитай гэрээ байгуулж барьцалдуулагчийг дотооддоо үйлдвэрлэхээр болжээ. Эдгээр гэрээ байгуулсан компаниудаас хоёр компани нь бүтээгдэхүүний дээжээ явуулснаар туршилтад оруулж нийлүүлэхээр болсон ч мөн л хил гаалийн асуудлаас үүдэж түүхий эдийн хангамж нь тасарч нийлүүлэлтээ зогсоожээ. Гэвч “Тавантолгой түлш” компанийн зүгээс сайжруулсан шахмал түлшний чанар стандартын шаардлага хангасан, барьцалдуулагч болон мидлингийн чанар, нөөц хэвийн гэсэн мэдээллийг түгээж байгаа.

Ер нь өмнөх гамшгийн байдлаасаа багассан утаа эргээд нэмэгдсэн учрыг айлуудын зуух, хэрэглээтэй холбож хайх биш сайжруулсан шахмал түлшний чанараас эхэлж шалгамаар. Угтаа бол сайжруулсан шахмал түлшний чанар, технологийн горимын асуудал нь дан ганц БОАЖ-ын салбарын асуудал биш Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн мөн хариуцах ёстой ажил юм. Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш түүхий нүүрс нэвтрүүлэх гэсэн зөрчил илрээгүй, нууцаар түүхий нүүрс болон бусад бохирдуулагч бодис түлсэн зөрчил ердөө 10 гарсан. Ийм байхад утаа ихэссэн шалтгаан нь иргэдийн буруугаас биш сайжруулсан шахмал түлшний чанараас шалтгаалж байгаа юм биш биз гэсэн хардлага байна.

 

Б.БЯМБАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.