Өргөн хэрэглээний барааны үнэ хэзээ буурах вэ

2022-1-21
1748

Монголчуудыг хамгийн ихээр сөхрүүлж байгаа нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт.  Ямар сайндаа л цар тахал гэхээсээ илүүтэй  үнийн өсөлт цагаан сарыг хойш чангааж байна хэмээн өвгөд хөгшид өөр зуураа ярьж хэлэлцэж байхав.

Эрх биш Эрээнд гацсан чингэлэгүүдээ  татан авч байгаа болхоор барааны хомсдол тавигдах байх. Ачаа бараагаа татан авах явцад үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх арга боломжийг  Засгйн газар хэр чинээндээ бүрдүүлсэн нь сайшаалтай. Тухайлбал, хилийн “0” цэгээс Замын-Үүд хүртэлх тээврийг хилийн цэргийнхнээр хийлгэж, харин Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх нэг машины тээврийн үнийг  3.5 саяас хэтрүүлэхгүй байхаар зохицуулалт хийсэн. Энэ нь бараг цар тахлын өмнөх үеийн үнэ тарифтай ойролцоо юм. 

Монголын талын тээвэрчид, хятадуудтай хамтарч барааны үнийг хөөрөгдсөн гэдгийг эх сурвалжууд мэдээлсээр байгаа. Иргэдээ ядарч доройтож,  цар тахлын улмаас  зүдэрч зүтгэж байгаа үед нь харийнхантай хамтарч  үнэ хөөрөгдөж байгаа тэр хүмүүсийн “эх оронч” сэтгэлийн илэрхийлэл нэг иймэрхүү.

Үнийн энэ хөөрөгдлөөс болж инфляци хоёр оронтой тоо руу хальтарч, сүүлийн сарын байдлаар 15 хувьд хүрээд байна. Хэдийгээр цар тахалттай байгаа ч нэгэнт л УОК хааж хориглоогүй юм чинь  ёс билэгдэл гээд айл бүр л цагаан ногоон сардаа тэрүүхэндээ бэлдэж байна.

Энэ нь эрэлтийг нэмэгдүүлж байж таарах ч манайхан  баяр ёслол тааруулан үнэ хөөрөгдөхдөө гаргуун шүү дээ.  Харамсалтай нь нэмэгдсэн үнэ эргээд буудаггүйд л хамаг учир байгаа юм. 

Цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад инфляци өссөн гэх мэдээллийг Сангийн сайд дахин дахин давтдаг. Сайдын хэлж байгаагаар одоо Монголын инфляци, Оросын инфляци гэж байхгүй болсон, дэлхий нийтийнх л гэж байгаа бололтой юм.

Хэрэв тийм бол бас дуулгах нэг мэдээ байна аа. Эрээний боомт хаагдсан үед Монголд “гал залгуулж” байсан ОХУ-д ургамлын тос, өндөг, элсэн чихэр гэхчлэн өргөн хэрэгдээний барааны үнэ буурчээ. Тодруулбал, ОХУ-ын статистикийн газрын мэдээллээ дотооддоо нэгдүгээр сарын 11-14-ний хооронд гурвалжин будааны үнэ 0.42 хувиар, элсэн чихрийн үнэ 0.46 хувиар буурч, наранцэцгийн тос, тахианы мах, өндөгний үнэ хямдарч, үхрийн махны үнэ 0.25 хувиар өссөн талаар мэдээлжээ.

Харин манай урд хөршийн хувьд өргөн хэрэгээний барааны үнэ цар тахлын үед тогтвортой байгаа гэсэн мэдээлэл байдаг.  Тэгвэл энэ мэт үнийн өөрчлөлтийг дагаад манай  импортлогчид  үнэ өртөгөө  бууруулах уу. Монголд импортын бараа дор хаяж хоёр нугалсан үнээр зарагддаг.

Ямартай ч, үнийн өсөлтийн буруутнаар нэрлэгдээд байсан  тээврийн зардлыг  Засаг ийнхүү хяналтад авлаа. Манай бизнес эрхлэгчид одоо үнэ хөөрөгдөх шалтаг, шалтгаангүй болж чадсан уу. Бас өргөн хэрэгдээний барааны үнэ буурах уу...

М.Нэргүй






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.