Өнөөдөр 444 өдрийн барьцаалалтаас 52 иргэн суллагдсан өдөр

2022-1-20
1106
1981 оны 01-р сарын 20-ний өдөр АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейганы /Ronald Reagan/ тангараг өргөх ёслолоос 20-хон минутын дараа, 1979 оны 11-р сарын 04-нд “Ираны Хувьсгал” /Iranian Revolution/ байгууллагын санхүүжилтээр Имамын урсгалд /Imam's Line/ харьяалагдах, Исламын Шашинт Оюутны байгууллагын дагагчдаас /Muslim Student Followers/ бүрдсэн Ираны коллежийн цэрэгжүүлсэн оюутнуудын Тегеран /Tehran/ дахь АНУ-ын элчин сайдын яамыг эзлэн авсны дараа барьцаалсан 52 дипломат ажилтнууд болон энгийн иргэдийг 444 хоногийн дараа сулласан юм.
 
Барууны хэвлэлүүд энэхүү гэнэтийн үйл явдлыг "өш хонзон, харилцан үл ойлголцол"-ын "орооцолдоон" гэж тодорхойлсон бол АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер /Jimmy Carter/ иргэдийг барьцаалсан үйлдлийг "шантааж", барьцаалагдсан хүмүүсийг "терроризм, эмх замбараагүй байдлын хохирогч" гэж нэрлэжээ.
 
Иранчууд энэ үйл явдлыг АНУ-ын эсрэг тэмцэл, тухайн улсын Иран дахь нөлөөллийн эсрэг үйлдэл, тэр тусмаа Ираны хувьсгалыг сүйтгэх гэсэн оролдлогын эсрэг авсан оновючтой арга хэмжээ, 1979 онд түлхэн унагасан Ираны шах Мохаммад Реза Пехлевиг /Mohammad Reza Pahlavi/ АНУ олон жилийн турш дэмжиж ирсэнийг эсэргүүцэж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байв.
 
Шах Пехлевиг түлхэн унагасны дараа тэрээр хорт хавдраа эмчлүүлэхээр АНУ-д очсон. Харин Иранчууд түүнийг хаанчлалынхаа үеэр энгийн иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө шүүгдэхийн тулд Иранд буцаж ирэн, шударга шүүхийн өмнө зогсохыг шаардсан. Тодруулбал, түүнийг нууц цагдаагийн байгууллагынхаа тусламжтайгаар Ираны иргэдийн эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгажээ.
 
Ираны шаардлагыг АНУ хүлээж аваагүй бөгөөд Иран түүнд орогнол олгох шийдвэр гаргасан нь Америкийн засгийн газар эдгээр харгислалд хамсаатан болж оролцсон учраас гэж үзжээ.
 
Америкчууд элчин сайдын яамныхныг барьцаалсан явдал нь дипломат албаныханд дархан эрх олгосон Венийн конвенц /Vienna Convention/ зэрэг олон улсын эрх зүйн зарчмуудыг зөрчсөн үйлдэл гэж үзжээ.
 
Эцэст нь Америкад эмчлүүлэхээр очсон Шах нь 1979 оны 12-р сард АНУ-ыг орхиж, Египетэд орогнол хүсч очсон бөгөөд 1980 оны 7-р сарын 27-нд 60 насандаа хорт хавдрын хүндрэлийн улмаас таалал төгсжээ.
 
1980 оны 1-р сарын 27-нд Тагнуулын төв газар, Канадын элчин сайдын хамтарсан хүчин чармайлтаар АНУ-ын элчин сайдын яамыг барьцаалхаас өмнө зугтаж чадсан зургаан дипломатчид Канадын иргэний паспорт олгож, кино багийн гишүүн болгож хувиргаснаар Швейцарийн Цюрих хотрүү Swissair компаний онгоцоор татан авч чадсан байна. Энэхүү ажиллагааг “Canadian caper” гэж нэрлэсэн бөгөөд энэ үйл явдлын тухай 1981 онд “Escape from Iran: The Canadian Caper”, 2012 онд “Argo” гэсэн кинонууд бүтээгдсэн.
 
1980 оны эхээр дипломат хэлэлцээгээр барьцааны хүмүүсийг суллаж чадаагүйн улмаас иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн. Картер АНУ-ын цэргийнхэнд Ираны ойролцоох усан хилд эргүүл хийж байсан USS Nimitz болон USS Coral Sea зэрэг байлдааны хөлөг онгоцуудыг ашиглан, барьцаалагдсан иргэндийг аврах "Бүргэдийн сарвуу" /Operation Eagle Claw/ ажиллагаа явуулахыг тушаав.
 
1980 оны 4-р сарын 24-ний өдөр хийсэн ажиллагааны үеэр нисдэг тэрэгнүүдийн нэг нь тээврийн онгоцтой мөргөлдсөний улмаас ажиллагаа бүтэлгүйтэн Ираны нэг энгийн иргэн, Америкийн найман цэргийн албан хаагч амь үрэгдэв. Энэ бүтэлгүйтлийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Сайрус Вэнс /Cyrus Vance/ албан тушаалаасаа огцорчээ.
 
1980 оны 9-р сард Ирак Иран руу довтолсноор Иран-Иракийн дайныг эхлэв. Эдгээр үйл явдлууд нь Ираны засгийн газрыг АНУ-тай хэлэлцээр хийхэд хүргэсэн бөгөөд Алжир зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн. Эцэстээ энэхүү ноцтой нөхцөл байдал нь Иран, АНУ-ын харилцааны түүхэн дэх онцгой үе болон тооцогддог.
 
Улс төр судлаачид энэ сөргөлдөөнийг Картерын ерөнхийлөгчийн албан тушаалаа үргэлжлүүлэн хаших боломжийг нурааж, 1980 оны ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээхэд гол хүчин зүйл болсон гэж үзсэн. Америкийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Рональд Рейган тангараг өргөснөөс хэдхэн минутын дараа буюу Алжирын хэлэлцээрт гарын үсэг зурсны маргааш барьцаалагдсан хүмүүсийг АНУ-ын хамгаалалтын бүсд албан ёсоор хүргэж өгөв.
 
Иран дахь барьцаалсан үйл явдал нь хуучин Шахын дараа шинээр Ираны №1 удирдагч болоод байсан Аятолла Рухолла Хомейнигийн /Ayatollah Ruhollah Khomeini/ нэр хүнд болон барууны орнуудтай харилцаагаа хэвийн болгохыг эсэргүүцдэг теократ улс төрийн хүчнийхний нэр хүндийг бэхжүүлэв.
 
Мөн уг үйл явдлын дараа Америкийн зүгээс Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахад хүргэсэн бөгөөд энэ нь хоёр улсын харилцааг улам муутгасан юм.
 
Барьцаалагчид анх 66 хүнийг барьцаалсан байсан бөгөөд 1979 оны 11-р сарын 19-ний өдөр бусад дарлагдсан ард түмэнтэй эв санаа нэгтэй байгаа, исламын ертөнцөд эмэгтэйчүүдийг хүндэтгэх байр суурь оршин байгааг илэрхийлэн нэг эмэгтэй, хоёр африк гаралтай америк иргэнийг сулласан. Мөн дараагийн өдөр нь дөрвөн эмэгтэй, зургаан африк гаралтай америкийг сулласныг Палестины удирдагч Ясир Арабат, Абу Жихад /Yassir Arafat, Abu Jihad/ нар өөрийн биеэр Тегранд биечлэн ирснээр Палестины чөлөөлөх армийн тусламжтайгаар суллагдсан гэж үздэг. Үүний дараа 1980 оны 07-р сард бас нэг барьцааны хүн болох цагаан арьст Ричард Куин /Richard Queen/ булчин чангарах, шүрмэс татах хүнд хэлбэрийн өвчин мэдэгдсэн тул суллагджээ. Эдгээрээс бусад 52 хүн 1981 оны 01-р сарын 20 хүртэл 444 хоног барьцаанд байсан юм.
 
Барьцаалагдсан хүмүүсийг эхэндээ АНУ-ын элчин сайдын яаманд байлгаж байсан бол бүтэлгүй аврах ажиллагааны дараа бүгдийг нэг дор аврах боломжгүй болгохын тулд Иран даяар тараан байршуулсан байна. Жишээлбэл гол гурван дипломатыг гадаад хэргийн яамандаа байрлуулсан бөгөөд тэд яамны гал тогоонд унтаж, угаалгын өрөөг нь ашигладаг байсан бөгөөд 1981 оны 03-р сараас байнгын цоожтой байлгадаг болжээ. 1980 оны зун барьцаалагчдыг аврах боломжийг багасгаж, хоол унд, хангамжийг сайжруулах үүднээс Тегераны шоронруу шилжүүлсэн. Харин 11-р сараас ахуй нөхцлийг нь сайжруулан ванн, халуун, хүйтэн ус бүхий Теймур Бахтиар /Teymur Bakhtiar/ харшруу нүүлгэжээ. Тэднийг барьцаанд байх хугацаанд Канадын элчин сайд Кен Тэйлор /Teymur Bakhtiar/ болон бусад хэд хэдэн дипломатч, элчин сайдууд уулзан, илгээмж оруулж байсан байна.
 
Ираны зүгээс барьцаалагчдыг “зочин” хэмээн үзэж хүндэтгэлтэй хандаж байгаа бөгөөд энэ нь дэлхий дахинаа шинэ тулгар Ираны засгийн газрыг хүчирхийллийн бус, хүнлэг чанартай болохыг харуулна хэмээн сурталдаж байсан боловч үнэн хэрэгтэй барьцаалагдагчид байнга зодуулах, ийш тийш зөөгдөх, бие мах бодийн хүчирхийлэлд өрхтөхөөс айж байснаа ярьсан. Мөн тэднийг ууралсан олны дундуур нүдийг нь боож авч явах, байнгын гавтай байлгах, ганцаарчлан хорих, бие засах газраар хязгаарлах, хэн нэг нь Орос рулет тоглох, цаазлахаар сүрдүүлэх зэргээр бие мах бод, сэтгэл санааны хүчирхийлэлд байлгаж байжээ.
 
Эцэст нь тэднийг 1981 оны 01-р сарын 20-ны өдөр “Америкт үхэл” гэж хашгирч байгаа оюутнуудын дундуур хөтөлсөөр Тегеранаас хөөрөх онгоцонд суулгасан бөгөөд нисгэгч Ираны нутгаас гарсныг зарласны дараа л барьцаалагдаж байсан иргэд баярлан хашгирч, бие биенээ тэврэн уйлалдаж эхэлсэн байна.
 





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.