М.Ганбаатарын өчигдрийн үнэн, өнөөдрийн гамшигийг авчирлаа

2022-1-20
11317

Улаанбаатарын утааны гол бурууг иргэдэд тохдог хурган дарга нарын нэг нь М.Ганбаатар. Сайжруулсан түлшний үйлдвэрт бүх зүйл “ОК” байгаа гэж хуруу гараа гозойлгохоос наахнуур ярьж, бурууг бусдаас хайсаар ирсэн М.Ганбаатар Улаанбаатарыг утаанаас салгана гэвэл ёстой зангууны үлгэр л юм байна. Хэрэв чаддаг, хийдэг байсан бол түүнд хангалттай цаг хугацаа, хөрөнгө мөнгө, энэ хүрээнийх нь эрх мэдэл байлаа. Гэвч чадсангүй, бүр дордуулчихлаа. 

Яг үнэндээ, мөн чанар нь тэрбээр аж ахуйн ажлын сайн зохион байгуулагч ч биш, бас улс төрч ч биш. М.Ганбаатарт эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгаж байсан түүх бараг л үгүй гэлцэх юм билээ. Зүгээр, нам дагаж далдагнаж хоолоо залгуулдаг тэр л хүмүүсийн төлөөлөл. Гэхдээ тэр дарга нарын нүдэнд байнга өртөж, хойно урд нь гүйж, эв гавыг нь олчихдог, амин хувь, ажил албаныхаа амбицыг мэдрүүлчихэж чаддаг гүйлгээ ухаантай, шалихгүй овжин нэгэн.  Үүнийхээ хүчинд өдий хүртэл хурган дарга гэгдээд явж байна.

Түүнийг хотын фракцийн хүн гэдэг. 60 тэрбумын автор Ц.Сандуйгийн итгэлт нөхөр явсан М.Ганбаатар нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга хүртэл хийж явсан. Яагаав мөнөөх алдарт 60 тэрбумынхан гэсэн үг. Тэрбээр НИТХ-ын төлөөлөгч байхдаа намынхаа бодлогын эсрэг улс төр хийж, С.Баярыг элдвээр хэлж М.Энхболдод үнэнч гэдгээ харуулж чадсаны хүчинд  сонгууль бүрийн дараа хэр чинээндээ таарсан бялуу хүртсээр ирсэн байдаг.  Тодруулбал, 2016 оны сонгуулийн дараа  Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн даргаар томилогдож байв. Тэр тэнд  дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийн нэрийг барьж улс төр хийж, гэр хорооллыг орон сууцжуулахад шаардагдах төсвийг царцааж байв.

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг унагасан. Хэрэв урьдын төлөвлөлтийг нь хэвээр үргэлжлүүлсэн бол хотын яндан өдийд тодорхой тоогоор цөөрч, Улаанбаатарын утаа тэр хэмжээгээр багасах байсан нь тодорхой. Ногоон нуур орчмын намаг ихтэй газрыг нэг мкв-ын 100 мянган төгрөгөөр үнэлэн худалдан авч төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэгддэг.  Түүний ийнхүү худалдаж авсан газарт ямар ч барилга байгууламж баригдаагүй хэвээр байна. Ж.Эрдэнэбат ерөнхий сайд байхдаа М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуулийн пиар болгож Ногоон нуурт 1080 айлын орон сууцны шав тавьсан ч тэгээд орхигдсон байдаг. Энэ газарт ганц гайгүй амбар ч баригдалгүй өдийг хүрснийг бодоход ямар нэгэн шалтгаан байгаа л байх.

Тэр яггүй ярьчихдаг, попрохдоо бол  барагтай хүний ард ороод байх нэгэн биш. Дэд бүтцийн газрын дарга байхдаа дэд төв байгуулж, Гандангийн дэнжийн Орхоны 1, 2-р гудамжийг аялал жуулчлалын гудамж болгоно гэж баахан иргэдийг бужигнуулж байсан ч гавьтай ажил тэнд хийгдээгүй. Тэр үед Э.Бат-Үүлийн эхлүүлсэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг үргэлжлүүлэх боломж М.Ганбаатарт хоёр ч удаа тохиосон боловч тэр хийж чадаагүй юм.

Ийм ажил хэргийн маруухан түүхтэй нэгнийг  2018 онд Тавантолгой түлш компанийн захирлаар томилсон нь ард талд нь асаалттай байдаг фракцийнх нь ач тус байсан биз . Шинэ үйдвэриийн засаглалаа сайжруулж, БНХАУ, БНСУ зэрэг ойрын хөршүүдийнхээ жишгээр утаагүй түлшний менежментийг нэвтрүүлж Улаанбаатарын утааг бууруулж чадсан бол тэр аль фракц, хэний хүн байх нь огтхон ч хамаагүй.

М.Ганбаатар Улаанбаатарын утааг үнэ хямд байгаатай холбон тайлбарлаж, албат ажилтнуудаараа сайжруулсан түлшний чанарт ямар ч асуудал байхгүй, техник технологи зөрчөөгүй гэсэн мессэжийг хэвлэл мэдээллээр залхтал яриулж бичсэн.  

Гэтэл Ерөнхий сайд өчигдөр УИХ дээр “Сайжруулсан түлшний үйлдвэрт технологийн горим алдагдсан” гэсэн мэдээллийг өглөө. Бурууг бусдаас идэвхтэй хайж байсан М.Ганбаатар үнэнд ийнхүү гүйцэгдэв.

Ажил амьдрал, хийсэн бүтээснээрээ нийгэмд танигдаж чадаагүй хэрнээ намын буян, эрх мэдэлтний тус дэмээр  дарга даамал болсон энэ мэт чадваргүй нөхдүүдээс ажлын үр дүн хүлээх нь улс орны амьдралд ямар хор уршигтай болохыг Улаанбаатарын утаанаас  харж болно. Тодорхой байгаа үнэн гэвэл М.Ганбаатарыг Улаанбаатарыг утаанаас салгана гэж хүлээвэл “ бухын доодохыг харж үнэг турж үхэхтэй яг адилхан л юм байна .

Г.Учрал

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.