Нийгмийн даатгалын сангийн орлого 735.4 тэрбумаар нэмэгджээ

2022-1-20
918

НДЕГ-ын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 онд 3423.7 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 735.4 (27.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 581.8 (28.5 хувь) тэрбум, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 64.1 (50.2 хувь) тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 67.2 (19.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өнгөрсөн онд  3245.3 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 35.3 (1.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 125.5 (5.8 хувь) тэрбум, ЭМДС-гийн зарлага 85.9 (26.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлөв. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага өмнөс оныхоос 163.9 (34.9 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.

 

Тэтгэврийн даатгалын сангаас 2021 онд 460.6 мянган хүнд 2304.5 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оныхоос 11.4 (2.5 хувь) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 125.9(5.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид мөн онд 180.4 мянган хүнд 34 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оныхоос 65.4 (56.8 хувь) мянган хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 10.8 (46.3 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд коронавирусний халдварын улмаас өвчилсөн даатгуулагчийн тоо нэмэгдсэнтэй холбоотой аж.

 

Нийгмийн халамжийн сангаас 2021 онд давхардсан тоогоор 2.5 сая хүнд 1971.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оныхоос нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагч 93 (3.6 хувь) мянгаар багассан ч олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 389.9 (24.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Үүнд Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжихээр нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл 288 мянга, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны 4 дүгээр сараас энэ оны 7 дугаар сар хүртэл 100 мянган төгрөг болгосон нь нөлөөлжээ.

Өмнөх оныхтой харьцуулахад мөнгөн тэтгэмж авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 33.8 (2.8 хувь) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 402.2 тэрбум (38.2 хувь) төгрөгөөр нэмэгджээ.

 

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2021 онд 74.6 мянган хүн хамрагдсан нь өмнөх оныхоос 15.5 (26.2 хувь) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 184.4 тэрбум төгрөг болж 21.6 (13.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 71.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 21.9 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.2 хувь нь ахмад настан, 0.1 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн аж.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 онд 123.9 мянган хүн хамрагдсаны 52.4 хувь нь асаргааны, 47.6 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байв.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 онд 103 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 4 (4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

 

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2021 онд 167.3 мянган хүн хамрагдсан нь өмнөх оныхоос 69.1(30.9 хувь) мянган хүнээр багассан нь ХНХЯ тус үйлчилгээнд хамрагдах өрхийг тодорхойлох журмаа өөрчилсөнтэй холбоотой. Өнгөрсөн онд 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 1455.2 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж олгожээ.

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.