Өмнөд Солонгост “омикрон" хувилбарын халдвар авсан хүмүүсийг гэрээр эмчилнэ

2022-1-20
928

БНСУ-д коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан өвчтөнүүдийг нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн гэрээр эмчлэхээр болжээ. Энэ тухай лхагва гарагт тус улсын гамшигтай тэмцэх төв штаб мэдэгдсэн байна.

Тус төвийн төлөөлөгчийн хэлснээр, “омикрон” хувилбар нь “дельта”-тай харьцуулахад ихэнх тохиолдолд хөнгөн өвчлүүлж байгаа тул ийм шийдвэр гаргасан байна. Өмнөд Солонгост уг хувилбарын халдвар авсан хүмүүс өвчний явц шинж тэмдэггүй байсан ч эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

“Сүүлийн шийдвэрийн дагуу зөвхөн архаг хууч өвчтэй болон эрсдэлтэй бүлэгт хамаардаг өвчтөнүүд эмнэлэгт эмчлүүлнэ” гэж штабын төлөөлөгч тэмдэглэжээ. Тэрбээр гэртээ эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, өрөөгөө тогтмол агааржуулах ёстойг сануулсан байна.

БНСУ-д өнгөрсөн хоногт коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн 20 хоногт анх удаа 5000-ыг давж, 5805 тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих газраас мэдээлснээр, шинэ тохиолдлуудын 374 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол үлдсэн нь дотооддоо халдвар авсан байна.

БНСУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 705 900-д хүрчээ. Өнгөрсөн хоногт 74 хүн халдварын улмаас нас барж, нас баралтын тохиолдлын тоо 6 452 болсон байна. Эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн 532-ынх нь биеийн байдал хүнд, нэн хүнд байна.

Эх сурвалж: Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.