Хоёр дэд сайд, гурван Төрийн нарийн, МХЕГ-ын даргын томилгоог “тодруулахад”...

2022-1-20
4139

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийлээ. Даваа гарагт багаараа чөлөөлөгдсөн БОАЖЯ-ны удирдлагын баг бүтэн болов. Тодруулбал, уржигдар УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдөр БОАЖ-ын сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилсон. Тэгвэл өчигдөр тус яамны дэд сайдаар нь Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг томилов. Харин Төрийн нарийн бичгийн даргаар нь УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга очлоо.

Мөн өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт Эдийн засаг, хөгжлийн дэд сайд болсон юм. Харин Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбатыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо.

Түүнчлэн ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг МХЕГ-ын дарга болгож, оронд нь Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзориг томилогдов.

Ийн өчигдөр Засгийн газар хоёр дэд сайд, гурван Төрийн нарийн бичгийн дарга, МХЕГ-ын даргыг шинээр томиллоо.

БОАЖ-ын дэд сайд Гантөмөрийн Түвдэндоржийн хувьд Нийслэлийн Нэгдүгээр дунд сургуулийг дүүргэж, 1998-2002 онд ХҮИС-ийг Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2002-2006 онд АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгсч, 2007-2016 онд хувийн хэвшилд ажилласан. 2017-2018 онд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, 2018 оноос Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажилласан.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Санжаагийн Наранцогт нь 1994 онд МУИС-н физик математикийн сургуулийг төгссөн. 2008 онд Сөүлийн Үндэсний их сургуульд доктор (PhD)  хамгаалсан. 2013, 2014 онуудад Харвардын Их Сургуульд Төрийн Санхүүгийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн. 1993-1994 онд Математикийн хүрээлэнд туслах ЭША, 1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд ахлах инженер, 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-2003 онд Батлан хамгаалах яам, Монголын урлагын зөвлөл, "IC" ХХК зэрэг байгууллагуудад зөвлөхөөр ажилласан. 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, Хэлтсийн дарга, 2008-2012 онд БСШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, 2012-2015 онд Хөдөлмөрийн яамны Санхүү, сангийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, 2015-2017 онд Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2017 оны хоёрдугаар сараас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллажээ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жигжидийн Ганбат нь  тус яамны Төсвийн бодлогын газрын даргаар 2012 оны долдугаар сарын 18-нд томилогдож байв. Түүнээс хойш ажиллаж байгаа. Ажилдаа сайн нэгэн гэдгийг яамныхан нь, салбарынхан нь хэлдэг.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Эрхэмбаярын Баттулга 1998-2002 онд УБИС-ийн Байгалийн ухааны факультетыг газарзүйн багш-аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. Мөн сургуульдаа Газарзүйн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2011-2012 онд Австрали улсын Жеймс Кукийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2002-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн, 2004-2006 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, 2006-2008 онд тус яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан. 2008-2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан. 2013-2016 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргаар, 2016-2020 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын даргаар ажилласан. 2020 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байжээ.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Пүрэвжавын Сайнзориг салбартаа 10 гаруй жил ажиллаж байгаа. Олон арван хуулийн төсөл дээр ажилласан. Хуулийн бодлогын газрын даргаар 2016 оны наймдугаар сарын 3-нд томилогдож байв. МХЕГ-ын дарга Барсүрэнгийн Баасандорж нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.

2018 оноос УБЕГ-ын даргаар ажиллаж байгаад 2021 оны долдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон юм.

 

 

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.