Уриалахаас хэтэрдэггүй УОК

2022-1-20
3111

Энэ сарын 10-нд шиг санаж байна. Омикрон илэрсний маргааш өдөр нь УОК  шуурхай хуралдаж байна, хурлаас гарсан шийдвэрээ 18.00 цагаас мэдээлнэ гэв. Харин 18.00 цагаас хойш УОК-оос “цагаан сарыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх зөвлөмж” гаргалаа гэсэн мэдээлэл цахим орчинд түгэв. Уг нь 2022 он гарсаар халдварын тоо нэмэгдчихсэн,  дээрээс нь омикрон ороод ирсэн болхоор иргэдийн хувьд цагаан сараа цомхон тэмдэглэхээ УОК-оор зөвлүүлэлтгүй мэдэж байгаа л даа.  Зөвхөн ийм зөвлөмж гаргахын төлөө хуралдаагүй байх. Бодвол бусад хэлэлцсэн асуудлууд нь салбар салбарынх байсан биз.

Өчигдөр УОК цахимаар дахин хуралджээ. Мөн л цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, айл өрхөөр орж халдвар тараахгүй байх тухай уриаллаа гэнэ. УОК уриалснаар ажил хэргээ шийдвэрлэдэг болсон юм шиг байна.

Мөн сэрэмжлүүлгийг олон нийтэд түгээх шийдвэр гаргажээ. Бас халдварын тоо 60 мянга хүрсэн ч хөл хорио тогтоохгүй гэж С.Амарсайхан дарга мэдээлжээ. Цагаан сарын бөхийг барилдуулна гэлээ.

“Халдварын тохиолдлыг хөл хориогоор хязгаарлах нь халдварын тархалтыг бууруулах, иргэдийн  эрүүл мэндэд тустай ч,улс орны эдийн засагт сөрөг нөлөөтэй” гэсэн санааг тэр байн байн илэрхийлдэг. Эндээс шууд уншигдах логик нь иргэдийн эрүүл мэндээс илүүтэй аж ахуйн нэгжийн ашиг орлого чухал гэсэн  агуулга. Зөв байж болох ч эрүүл иргэнтэй байж эдийн засгаа хөдөлгөнө гэсэн агуулгыг байнга хоёрдугаарт тавьж ирсэнд нь гайхаж эргэлзмээр. Энэ нь хөл хорио тавь гэсэн ойголт огт биш. Маневар, менежмент гээд аливаа зорилтыг хэрэгжүүлэх олон янзын шийдэл бий. Бас шийдвэр шинжлэх ухаанч байх чанар.  

Эрээний боомт хаагдсан, Гашуунсухайтаар экспортын нүүрсээ гаргаж чадахгүй болсон, зэсийн баяжмалаа Замын-Үүдэд гацаасан зэрэг эдийн засгийн хамаг болж бүтэхгүй бүхэн халдвараа хязгаарлаж чадахгүй арчаагүйтэж байгаа Монголын төрд өгсөн хөрш орны сануулга шүү дээ. Хятадууд хэлээд байгаа, Та нар халдвараа хязгаарлаж, дэг журмаа барь. Тэгвэл хилээ нээхэд бэлэн байна гээд.

Гэтэл сайд дарга нар нь “Олимп бушуухан дуусаасай. Тэгвэл эдийн засаг сэргэх гээд байна” хэмээн ярьж байгаа нь арай л хэтийдсэн эндүүрэл үү.

УОК нь онцгой байж чадаагүйн гай энэ мэт. Эдийн засгийн гарз хохирлоос гадна ковидоор амь насаа алдсан 2000 гаруй эрдэнэт хүний  амь нас ч мөн яригдана.

Иргэд цагаан сар тэмэдэглэх эсэх талаар УОК тодорхой шийдвэр хүлээж байсан. Цахим орчинд ч гэсэн энэ талаар шаардаж байв. Уг нь УОК-ын шийдвэр дүлэгнэсэн, дундыг  баримталсан бус, түс тас, хатуу хариуцлагатай, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг эн тэргүүнд нь эрэмбэлэсэн байх учиртай. Тэгснээс уриалж байна, зөвлөж байна гэхчлэн тодорхой шийдлийг бүрхэгдүүлсэн бүүдгэр байж боломгүй санагдаж байна.

Одоогийн байдлаар 7 аймаг цагаан сар тэмдэглэхийг хориглож, олон нийтийн арга хэмжээг хязгаарлаад байна. Ийм л тодорхой байдлыг иргэд хүлээгээд байсан хэрэг.

Г.Хан






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.