Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, “Хүнсний 4”-ийн ойролцоо зорчигч тээвэрлэж явсан гурван автобус, гурван суудлын автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарлаа.
Ослын улмаас 1 иргэн мөргүүлж, зорчигчид гэмтсэн байна. Гэмтсэн зорчигчдыг ГССҮТ рүү хүргэжээ.