Тонга улсын засгийн газар галт уулын дэлбэрэлтээс хойш анх удаа мэдэгдэл гаргажээ

2022-1-19
16081

Бямба гарагт болсон галт уулын дэлбэрэлтийн дараа гадаад ертөнцөөс таслагдаад байгаа Тонга арал улсын засгийн газар өчигдөр анх удаа албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Сүүлийн 30 жилийн хугацааны хамгийн хүчтэй галт уулын дэлбэрэлтийн улмаас урьд өмнө тохиож байгаагүй том байгалийн гамшиг Тонгад нүүрлэсэн тухай уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Тонга улсын газар нутаг бүхэлдээ зузаан үнс нурманд дарагдаж, 15 метрийн өндөртэй давлагаа хоёр жижиг арлынх нь бараг бүх байшин барилгыг газрын хөрстэй тэгшилжээ.

Тухайлбал 50 хүн амьдардаг Манго арлын бүх байшин сүйдэж, Фонойфуа арал дээр ердөө 2 айлын сууц тэсэж үлдсэн байна.

Одоогоор гурван хүн амь үрэгдсэнийг тогтоогоод байгаа ба хохирлын тоо цааш нэмэгдэх нь тодорхой байгааг мэдээлжээ.

Галт уулын дэлбэрэлтээс үүссэн мөөг хэлбэртэй үүл агаар мандлын стратосферийн давхаргад хүрч, Тонга улсын бүх 170 арлыг халхалсан байна.

Хүн амьдардаг олон аралтайгаа Тонгагийн засгийн газар холбогдож чадахгүй байгаагаас хохирлын хэмжээг бүрэн гаргах боломжгүй байгаа ажээ.

Эрүүл мэндийн тусламж, ус, хүнс ачсан цэргийн хөлөг онгоцыг холбоо тасарсан арлууд руу илгээснээ тус улсын ерөнхий сайд Сиаоси Совалени мэдэгдсэн байна.

Одоогоор Шинэ Зеландын агаарын хүчний нисэх онгоцноос авсан зураг болон сансрын хиймэл дагуулын зургаас гамшгийн дараа Тонгагийн бусад арлууд ямар байдалтай үлдсэнийг ерөнхийд нь харж болж байгаа.

Эдгээр зургуудаас харвал хүн амьдардаг суурингууд бүхэлдээ сүйдэж, цөөн тооны барилга байгууламж бүтэн үлдсэн байна.

Нийслэл Нукуалофа хотын нисэх буудлын хөөрөх, газардах зурвас зузаан үнс нурманд дарагдсан тул онгоц буух боломжгүй болоод байгаа аж.

Далай доогуур татагдсан холбооны кабел тасарсан тул гадаадад байдаг Тонга улсын иргэд хамгийн богинодоо хоёр долоо хоног орчмын дараа ар гэрийнхэнтэйгээ холбогдож болохоор байна.

Шинэ Зеландын гадаад хэргийн сайд Нанаяа Махута өчигдөр хэлэхдээ галт уулын үнс нурам Тонгад онгоц буулгахад саад болж байгааг мэдээлжээ.

“Нукуалофа хотын нисэх буудлын хөөрөх, газардах зурвасыг үнс нурмаас цэвэрлэсний дараа хүмүүнлэгийн тусламж ачсан C-130 Hercules нисэх онгоц Тонгад хүрэх боломжтой болохоор байна” гэж тэр хэлсэн юм. Австралийн засгийн газар бас Даваа гарагт Тонга улсын гол дэд бүтцийн байгууламжуудын хохирлыг үнэлэх зорилготой цэргийн нисэх онгоцыг илгээжээ.

 

                                                                                              Эх Сурвалж: Ikon.mn






Шинэ мэдээ

Ойрхи дорнодын мөргөлдөөний нөлөө: Монгол & Солонгос4 сар 9. 7:16Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!4 сар 9. 7:13АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.