Х.Хулан: Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн бол зургаан сарын дараа жирэмслэхийг зөвлөж байна

2022-1-19
1742

Б.БЯМБАЖАРГАЛ

 Коронавирусийн халдвараар өвчилсөн жирэмсэн эхчүүдэд үүсч буй сөрөг нөлөөлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх талаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн хяналтын эмч Х.Хулантай ярилцлаа.

 

-Жирэмсэн эхчүүд коронавирусийн халдвар авч өвчилсөн тохиолдолд ямар хүндрэл гарч байна?

-Коронавирусээр өвчилсөн болон өвдөөд эдгэрсэн жирэмсэн эхчүүд зүрх дэлсэх, ядарч сульдах, хатуурал өгөх зовиур илэрч байгаа. Жирэмсний эрт хугацаанд цус алдах,  доошоо тонус өгөх, өсөлтгүй болох тохиолдол цөөн гарсан. Гэхдээ хөнгөн, хүнд туссан болон тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж өөр, өөр байна. Мөн эдгээр зовуурь нь коронавирусээс шалтгаалсан гэж шууд тодорхойлох нь өрөөсгөл.

-Тэгэхээр ихэвчлэн жирэмсний бага тээлттэй буюу эрт үед хүндрэл үүсч байгаа гэсэн үг үү?

-Одоогийн байдлаар энэ талаар ДЭМБ, ЭМЯ-наас судалсан тодорхой судалгаа, баталгаа байхгүй учир коронавирустэй холбоотой гэж үзэх нь өрөөсгөл, ташаа ойлголт болно.

-Халдвараар өвчлөхөд эхийн биеэс гадна ургийн өсөлт, хөгжилтөд нөлөөлсөн тохиолдол гарсан уу. Иргэдийн дунд вакцины улмаас ураг амьгүй болох, өсөлт зогсох хүндрэл үүсч байна гэсэн мэдээлэл гараад байна?

-Коронавирусээр өвчилж эдгэсний дараах сөрөг үр дагавар ч юм уу, коронавирусийн эсрэг дархлаажуулалтын улмаас ургийн өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлж, амьгүй болсон, зулбасан эсэх талаар батлагдсан үр дүн, судалгаа байхгүй. Жирэмсэн эхчүүд батлагдаагүй мэдээлэлд итгэж айж, стресстэх тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс жирэмсэн эхчүүд ургийн гажиг үзүүлэх шинжилгээ өгч болно. Энэ нь жирэмсний эхний гурван сард ургийн хромсом генийн гажгийг үздэг шинжилгээ юм. Эрт илрүүлгийн шинжилгээнүүдээ өгөөд хэвийн гарсан бол ямар нэгэн байдлаар айж, сандрах зүйлгүй эмчийн хяналтад ороод үзүүлээд явах хэрэгтэй. Жирэмсний таван сартайгаас хойш коронавирусээр өвчлөхөд урагт гажиг үүсгэх магадлал харьцангуй бага гэж үзэж байгаа. Учир нь эхний таван сард ургийн анатоми, эрхтэн тогтолцоо үүсэж хөгжөөд бүрэлддэг. Түүнээс хойш массаараа л жин нэмж байгаа учраас гажиг үүсэх нь харьцангуй бага юм.

-Хүндрэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ.

-Жирэмсэн эхчүүд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж олон нийтийн газраар зорчихгүй байх хэрэгтэй. Өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Мөн дархлаагаа дэмжиж витамин С,D ууж цэвэр агаарт байх хэрэгтэй. Дархлаа дэмжихэд хооллолт чухал байдаг учраас аарц, чацаргана, адууны шөл, уламжлалт хоолоо сайн идэхийг зөвлөж байна. Одоогийн байдлаар цар тахлын халдвар эрсдэл өндөр байгаа тул олон нийтийн газраар зорчихгүйгээр гэртээ өөрийгөө тусгаарлах нь халдвар авах, авсанаас гарах эрсдэл, хүндрэлийг бууруулах оновчтой арга юм.

-Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэсэн ч халдварын дараах хам шинж нь зургаан сарын хугацаанд үргэлжилж байгаа. Үүнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Өвчлөөд эдгэсний дараа толгой өвдөх, ядрах шинж тэмдэг илэрч байгаа. Жирэмсэн болохоос өмнө гэр бүл төлөвлөлтөө сайн хийх хэрэгтэй. Хэрэв жирэмсэн болохоор төлөвлөсөн бол коронавирусээр өвчлөөд эдгэрснээс хойш зургаан сар дотроо жирэмслэлтээс хамгаалах нь зүйтэй гэж зөвлөж байна. Ер нь ерөнхий биеийн байдал муу, хожуу жирэмсэлсэн, архаг хууч өвчтэй хүмүүст хам шинж өгөх тохиолдол өндөр байна. Ялангуяа 35-аас дээш насны жирэмсэн, архаг хууч өвчтэй, дотор эрхтэн тогтолцооны өвчтэй хүмүүс хожуу хордлого өгөх тохиолдол гарч байна. Жишээлбэл, даралт ихсэх өвчтэй хүнд хавагнах, шээсээр уураг алдах зэрэг гурван шинжээр хожуу хордлогын шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр жирэмсэн эмэгтэйчүүд хэрэв архаг хууч өвчтэй бол нарийн мэргэжлийн эмчдээ давхар хянуулах хэрэгтэй. Жирэмсэн эхчүүдэд гарч буй нийтлэг хам шинжийн хувьд зүрх дэлсэх, толгой өвдөх зэрэг энгийн хүмүүстэй адил шинж илэрч байгаа. Ноцтой хүндрэл өгөөгүй бол хэвийн төрнө. Төрөлтийн үед коронавирусийн хам шинжээс үүдэлтэй гарсан эрсдэл байхгүй.

-ЭМЯ-ны зүгээс коронавирусээр халдварласан болон өвдөөд эдгэсэн жирэмсэн эхчүүдийн эмчилгээ, хяналтад зориулсан тусгай зөвөлгөө, заавар гаргасан уу?

-Урьдчилан сэргийлэх зөвлөмж, зааврууд энгийн иргэдтэй адилхан нэг удирдамжаар явж байна. Ер нь жирэмсэн эхчүүд коронавирусээр халдварласан нь батлагдсан бол хэвтэн эмчлүүлэхийг зөвлөж байгаа. Жирэмсэн эхчүүд ч хэвтэх сонирхолтой байна. Хэрэв эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх нь халдвар авах эрсдэлтэй гэж үзвэл өөрийн хүсэлтээр гэртээ эмчилгээ хийлгэж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.