Б.Жавхлан сайд тэтгэврийн нэмэгдлийг хүүхдийн мөнгөөр барьцаж, “мөнхийн сэдэв” хэмээн үл  тоомсорлов

2022-1-19
2921

Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны улсын төсөвт ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг анхнаасаа суулгаагүй. МАН амлаад байсан тэтгэврийн зөрүүг арилгахаа байг гэхэд ядаж инфляцтай уялдуулж нэмэх ёстой байв. Угаас хуулинд ийм заалт бий. Гэтэл мөнөөх сонгуулийн өмнө ам нь тосоор булхаж байсан МАН-ын эрх баригчид сүүлийн хоёр жил энэ нэмэгдлийг хийсэнгүй. Үүний буруутан нь ковид гэнэ. Гэтэл энэ хугацаанд инфляци  хоёр оронтой тоогоор илэрхийлэгдээд удаж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнй үнэ 46 хувь өссөн гэсэн эдийн засагчдын тооцоо судалгааг Монгол комментоор онцолж байна билээ. Хэрэв энэ хэмжүүрээр авч үзвэл мөнөөх тэтгэврийн 350 мянган төгрөгийн бараг тал хувь нь салхинд хийсчихжээ гэсэн үг. Сануулахад нийт тэтгэврийн насныханы 80 хувь нь доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөг авдаг.

Өнгөрсөн 12 дугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Ахмадууд өлбөрч үхэхэд тун ойрхон байна. Хөшөө дурсгал болохоор хэчнээн тэрбумаар зардаг. Ахмадуудаасаа яагаад хэдэн төгрөг харамлаад байгаа юм” гэж байсныг иргэд мартаагүй байх.

Хэрэв МАН ёс зүйтэй, эх оронч, иргэдээ гэх сэтгэлтэй улс төрийн хүчин мөн л юм бол сөрөг хүчин гэлгүй төрийн төлөөллийн энэ үгэнд онцгой анхаарал хандуулж ядахнаа сураглаж судалж, иргэдийнхээ амьдралтай газар дээр нь танилцаж болох байлаа. Гэтэл даанч нэг тоосонгүй, үхэх нэг нь үхэж л байг гэсэн байдлаар хэнэггүй хүйтэн хандаж, сонсоогүй мэт өнгөрсөн. Сөрөг хүчний үг худлаа байдаг, өөрсдийнх нь бол үнэн гэж боддог юм шиг байна.

Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан тэтгэвэр тэтгэмж нэмэх санхүүгийн боломж байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултад шууд утгаараа “Хүүхдийн мөнгийг зогсоож байж тэтгэвэр нэмэх асуудал яригдана” гэсэн хариултыг өгч байна.

Хөөрхий, хэдэн хөгшдийнхөө тэтгэврийг нэмэх асуудлыг ач зээ нарт нь өгч байгаа мөнгөөр сөргүүлэн тавив. Хүүхдийн чинь мөнгийг зогсоож байж тэтгэврийг чинь нэмбэл нэмнэ, үгүй бол үгүй   гэсэн үг юм шиг байна.

Тэрбээр “Цаашдаа ковидын дараах нөхцөл байдал буюу хэрвээ халамж, хүүхдийн мөнгө зогсвол нөхөөд тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудал зайлшгүй тавигдах учиртай” гэсэн үгээрээ дээрхи санаагаа дахин нотлов.

Б.Жавхлан сайд мундаг сайндаа хүүхдийн мөнгө өгч байгаа юм биш. Монголын төр үе үедээ хойч үеийнхэндээ хишиг өгсөөр ирсэн. Харин энд их бага гэсэн асуудал л бий. Б.Жавхланг Сангийн сайдын суудалд залархаас өмнө  хүүхдийн мөнгийг 100 мянга болгож нэмэгдүүлсэн. Бас хөгшдийнхөө тэтгэврийг ч гэсэн их бага хэмжээгээр нэмэгдүүлсээр ирсэн нь үнэн. Харин одоо аль нэгийг нь гэсэн сонголттой тулгарч байх шиг байна.

Сангийн сайд “Тэтгэвэр тэтгэмж нэмнэ гэдэг бол мөнхийн сэдэв. Өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Цаашдаа ч судална, цаашдаа ч энэ чигээрээ яригдана” гэж үл тоомсорлон өнгөөр ярьж  “байдаг л нэг” асуудал гэсэн маягаар ач холбогдол өгөхгүй байгаагаа илэрхийллээ.  

Монгол Улс 2022 онд  урьд хожид байгаагүй өндөр төсөв баталсан. Б.Жавхлан сайд төсвөө хэмнэлттэй,  хөгжлийн гэхчлэн тодотгож байв. Төрийн байгууллагууд машин, тавилга тоног төхөөрөмж авахгүй гэхчлэн дэмжмээр заалтууд бий. Гэвч бурхны хөшөө барихад 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөөд батлуулчихсан нь дараа нь тодорхой болсон. Хөшөө барих нь хөгжил үү. Төрийн алба томорч хоёр яам, хэд хэдэн агентлаг шинээр байгуулж байна. Энэ хэмнэлт үү.

Хэлэх нь нэг өөр, хийх нь бүр өөр ийм л дүр зураг эрх баригчдаас тодорч харагддаг боллоо. Гэсэн хэрнээ төсвөө иргэдээсээ зугтаалгаж,  хүүхэд хөгшид хоёроосоо харамлаж,  тэгвэл ингэнэ гэсэн маягаар хүүхдийн мөнгийг хөгшдийн тэтгэврийн нэмэгдэлтэй сөргүүлэн тавьж байгаа нь арай л  ёс зүйгүй бөгөөд хатуу харгис сонсогдож байна. 

Ингэж иргэдээ үл хүндэтгэсэн, ялгаварласан, төрийн бодлогыг өөр хооронд нь сөргүүлж нэгийг нөгөөгөөр барьцаалж байгаа сайдтайгаа МАН хариуцлага  ярих уу.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.