АТГ: Гадаадын дөрвөн улсаас 20 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг буцаан авчирсан

2022-1-18
416

Авлига үндэсний хэмжээнээс хальж, гадаад улсын банк, санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшил оролцох нь улам бүр нэмэгдэж байна.

Монгол Улс иргэн, эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх тухай 36 гэрээг 20 орчим улс оронтой байгуулсан бөгөөд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд Авлигатай тэмцэх газраас гадаад улсын эрх бүхий байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж, ялангуяа гадаад улсаас хөрөнгө буцаах, мэдээлэл солилцох чиглэлээр 2021 онд гадаадын дөрвөн улсаас 20 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг буцаан авчирч ажилласан.

Авлигатай тэмцэх газар нь гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хөрөнгө буцаах чиглэлээр мэдээлэл солилцох, туршлага судлах, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг хэлбэрээр ажиллаж БНСУ-ын Авлигатай тэмцэх, хүний эрхийн хороо, БНХАУ-ын Ардын Ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Авлигын эсрэг газар, ИБУИНВУ-ын Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба зэрэг байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэв.

Түүнчлэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн дагуу конвенцийн хэрэгжилтийн талаар тайланг боловсруулах, бусад гишүүн орны конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн европ, төв азийн Авлигын эсрэг сүлжээнээс гишүүн улсын авлигын эсрэг тогтолцоо, эрх зүйн орчинд бүрэн хэмжээний мониторинг хийх үйл ажиллагаанд ажиглагчаар ажиллаж дүгнэлт хүргүүлэн олон улсын өмнө хүлээсэн үүргээ үр дүнтэй бүрэн гүйцэтгэж байна.

Олон улсын хөгжлийн түнш байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газар нь 2018 оноос хойш Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын авлигын эсрэг тогтолцоог сайжруулах нь” төслийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон УЕПГ-тай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд шүүгч, прокурор, хууль сахиулагчдын мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх, хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж, авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх юм.

Мөн Авлигатай тэмцэх газраас Ази, Номхон далайн орнуудын авлигын эсрэг сүлжээ, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан санаачилга СтАР /StAR/, ФАТФ зэрэг олон улсын байгууллагатай хамтран өргөн цар хүрээнд ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

 





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.