АН: УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн цэцэд өгнө

2022-1-18
640

АН-ын дарга О.Цогтгэрэл: "Ардчилсан намын бүлгийн хувьд бодлогын мэтгэлцээн ялгаатай талууд гэдэг нь бүлэг бүхлээрээ хуралдаж үйл ажиллагаагаа нэгтгэн зохицуулж байж, амжилттай байх ёстой. Энэ чиглэлд АН-ын бүлгийн дарга, дотоод зохион байгуулалтад асуудал гарч намрын чуулганыг эхнээс төгстөл холбогдох албан тушаалтнуудад тавьсаар ирсэн. Өнөөдөр намрын чуулганы хаалт болж байна. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт бид УИХ-ын даргыг хуулиа биелүүлээч,  хуулиа биелүүлэхгүй бол шүүхэд хандана гэдгээ илэрхийлж байсан. Одоо бид Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Г.Занданшатар даргыг эрх баригч намаас сонгогдсон УИХ-ын даргын хувьд биш, ардчиллын үнэт зүйлсийг тээгч, хамгаалагч, бодит үйлдэл хийгч төрийн түшээ гэж хүндэтгэн үздэг. Ардчилсан намын цөөнхийн үйл ажиллагаанд зохион байгуулалттай оролцож, бодлогын мэтгэлцээн зэрэг олон зүйл сайжрах боломж бололцоог Г.Занданшатар даргын хувьд эс үйлдлээрээ хааж, хойш татаж байгаад харамсаж байна. Өнгөрсөн долоо хоногт шинэ үндсэн хуулийн 30 жилийн ой тохиосон. Ардчилсан шинэ үндсэн хуулийн үзэл санааг олон зүйлээр ярьж болох ч хамгийн гол зүйл нь Парламентын ардчилал, Монгол Улс парлементын тогтолцоот улс гэдгээ зарлан тунхагласан үйл явц". 

УИХ-ын гишүүн Н.Ганибал "Ардчилсан намын тамганы маргааны асуудлыг эхлүүлсэн төрийн албан хаагч нарыг АТГ-т шалгуулахаар өгсөн. Харамсалтай нь энэ асуудалд хэрэг үүсгэн шалгаагүй. Энэ удаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс бүртгэлийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар өнөөдөр өглөө. Энд УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, хэлтсийн дарга Б.Ганзориг, хяналтын байцаагч Ж.Чиймаа, Д.Чинтулга гэсэн дөрвөн хүн бий. Мөн Улсын дээд шүүхийн тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран нарыг АТГ-т шалгуулахаар өгсөн. Ер нь авлига албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тиймээс АТГ энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой. Энэ асуудалд УИХ-ын гишүүд хяналт тавьж ажиллана" гэж мэдэгдлээ. 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.