Сангийн сайд Б.Жавхлан тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудалд мэдээлэл өглөө.
Энэ тухай тэрбээр "Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал 2022 оны төсөвт тусгагдаагүй. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал халамжийн бодлоготойгоо уялдаж явдаг. Сүүлийн 2020, 2021 онд Ковидын нөхцөл байдлаас болоод бид халамжийн бодлогыг нэлээд хийсэн. Өмнө нь тэтгэвэр тэтгэмжийг жилийн инфляцтайгаа холбогдуулж жилийн 8 хувь нэмсэн байсан. Хүүхдийн мөнгө болон бусад халамжууд ковидын үед нэмэгдсэн учир тэтгэврийг сүүлийн хоёр жил нэмээгүй. Цаашдаа Ковидын дараах нөхцөл байдал сайжирч халамж хүүхдийн мөнгө зогсвол тэтгэвэр тэтгэмж нэмэх зайлшгүй шаардлагатай байгаа." гэлээ.