"Тэтгэврийн зөрүүг арилгаж үе шаттай нэмэгдүүлж өгөхийг шаардаж байна"

2022-1-18
580

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ахмадын холбооноос тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ.

Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар "Бид тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж, тэтгэврийн зөрүүг багасгахыг шаардаад байна. Сүүлийн хоёр жил тэтгэвэр тэтгэмж нэмэгдээгүй. Энэ жилээс бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тэтгэвэр тэтгэмж энэ бүхэнд хүрэлцэхгүй байна. Засгийн газар энэ асуудлыг анхаарах хэрэгтэй. Бидний зүгээс 2022-2023 онд тэтгэврийн зөрүүг арилгаж үе шаттай нэмэгдүүлж өгөхийг шаардаж байна. Өнөөдөр 500-600 мянган төгрөгийн тэтгэвэр авах ёстой хүн 350 мянган төгрөг авч байна. Төрд 30-40 жил ажилласан багш, үйлчлэгч, тогооч зэрэг хүмүүс 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Тэтгэврийн зөрүүг анхаарах шаардлагатай байна" гэлээ. 

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Өнөөдөр нийт ахмадуудын 80 хувь нь 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Ахмадууд тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэх санал хүсэлтийг манай холбоонд олон жил дараалан хүсэлт тавьж байгаа. Өнөөдөр өргөн хэрэглээний 21 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Бид засгийн газарт тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж буй. Бүх ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр нэмэгдүүлж тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлэх хэрэгтэй. Бидний зүгээс ирэх сараас эхлэн тэтгэвэр тэтгэмжийг үе шаттай  нэмэгдүүлэхийг шаардаж байна" гэлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.