ХХЕГ: Минжийн заставт ажилласан УИХ-ын гишүүдийн шинжилгээний хариу сөрөг гарсан

2022-1-18
1004

“Минжийн заставт халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн ХХЕГ-ын даргад хариуцлага тооцох уу” гэсэн гарчигтай мэдээлэл “Өнөөдөр” сонины нэгдүгээр сарын 17-ны, “Өдрийн сонин”-ы нэгдүгээр сарын 18-ны өдрийн дугаарт болон олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас тайлбар мэдээлэл гаргажээ. 

Албан мэдээлэлд "Хилийн 0151 дүгээр ангийн харьяа Минжийн застав нь алслагдсан, хүрэхэд хүндрэлтэй нөхцөлд улсын хил хамгаалалтыг зохион байгуулдаг, хугацаат цэргийн алба хаагчгүй, офицер, ахлагч нар ээлжийн журмаар үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.

Сүүлийн үед иргэд хуш модны самар түүх зорилгоор тус хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, удаа дараа хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргах явдал нэмэгдсэн мөн алслагдсан хилийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа хилчдийн ахуй байдалтай газар орон дээр нь танилцуулах зорилгоор энэ сарын 7-ны өдөр ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын зарим гишүүний хамт Минжийн заставт ажилласан юм. Бүлгийн бүрэлдэхүүн хилийн застав явахаас өмнө PCR шинжилгээнд хамрагдахад бүгд сөрөг гарсан байна.  

Дээрх бүлгийг ажиллаад ирсний дараа буюу энэ сарын 9-ний өдөр тус застав руу хүнс, материалын хангалт хүргэх, ээлж солилцох бүлэг явсан. Тус бүлгийн бүрэлдэхүүнд байсан жолооч, ахлах ахлагч Б-гээс нэгдүгээр сарын 13-ны өдөр халдварын шинж тэмдэг илэрснийг хилийн заставаас мэдэгдсэн. Дуудлагын дагуу очиход уг ахлагчаас гадна хилийн заставт ажиллаж амьдарч байсан хоёр том хүн, нэг хүүхэд халдвар авсан байсныг шинжилгээгээр тогтоож, Улаанбаатар хот руу татан авсан.

Халдвар авсан тус иргэдийн биеийн байдал хөнгөн зэрэгтэй байгаа тул гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна. Хилийн заставт үлдсэн алба хаагчдын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд халдвар хамгааллын хэрэгслээр бүрэн хангаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна" гэжээ.


Эх сурвалж: ХХЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах алба






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.