-Назарбаев 1-р сарын 2-3-нд буюу тайван жагсаал эхэлсэн тэр өдөр төрөлх Шамалган тосгондоо зочилжээ-
Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1-р сарын 2-3-ны өдрүүдэд Алма-Ата хотын ойролцоох Шамалган тосгонд айлчилж, дараа нь Киргиз улсаар дамжин АНЭУ руу нисчээ. Энэ тухай Назарбаевын төрөлх тосгоныхон “Московский комсомолец” сонинд ярьжээ.
“Назарбаев шинэ оны дараа энд ирж, өвчтэй байгаа ах Болат дээрээ очсон. Миний мэдэж байгаагаар тэр үед Назарбаев болон түүний гэр бүлийн зарим гишүүд хуягт тээврийн хэрэгсэлд сууж эндээсээ Киргизийн хил рүү явсан. Тэднийг тэнд угтан авсан. Улмаар цаашаа нисэх онгоцны буудал руу аваачсан бөгөөд тэндээсээ тэд Арабын Нэгдсэн Эмират руу ниссэн" гэж тус тосгонд захиргааны албан тушаал хашдаг нэгэн ярьсныг дурджээ.
Түүний бодлоор Киргизийн тэргүүн Садыр Жапаров Казахстаны экс ерөнхийлөгчид тусалсан гэжээ. 2010 онд Назарбаев Киргизиййн Ерөнхийлөгч асан Курманбек Бакиевыг тус улсад өрнөсөн "дөрөвдүгээр сарын хувьсгал"-аас аварсаны хариу тус болгож тэднийг улсаараа дамжуулан АНЭУ- руу гаргасан гэжээ.