МАН-ын Удирдах зөвлөл цахимаар хуралдаж байна. Хуралдаанаар БОАЖ-ын сайд нэр дэвших хүний асуудлыг хэлэлцэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн байна. Ерөнхий сайд уг томилгоог хийж, маргааш УИХ-д танилцуулахаар болжээ.
Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн чөлөөлсөн билээ.