Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Тэгвэл цаашид БОАЖЯ-ны үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд түр хариуцуулахаар болсон байна.