Манай улс 70 гаруй сая толгой мал тоолуулсан. Жил бүрийн өвөл хаварт малчдын нөхцөл байдал хүндэрдэг. Харин энэ жилийн хувьд өвөлжилт тогтвортой байгааг салбар яамнаас мэдээллээ.
Малчид иргэд өнгөрсөн зун өвлийн бэлтгэлийг сайн хангасан нь үр дүнгээ өгч байна гэдгийг Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна.
Өнгөрсөн зун нийт нутгийн 80 хувь зуншлага сайн байсны үр дүн гэдгийг ч онцолж байна. Энэ жил өвс тэжээлийн олдоц их, үнэ тогтвортой байгаа нь өвөлжилт тогтвортой байхад нөлөөлж байна гэлээ.
Энэ жилийн тухайд нийт 20 мянган малчин өрхийн 8.4 сая толгой малыг отор нүүдэл хийх зохицуулалт хийсэн байна.
Ялангуяа отор нүүдлээр явах малын тоо толгойгоор хамгийн өндөр Дундговь, Өвөрхангай зэрэг аймаг орон нутагтаа оторлож байгааг албаныхан дуулгалаа. Энэ жилийн хувьд отроор өвөлжих малын тоо толгой 3.3 саяар бууруулаад байгаа юм.