Төрд тогтсон тортог ба шийдэлгүй менежер

2022-1-17
3188

Утаа уугисаар, униар тунарсаар Улаанбаатарчууд уушигласаар.  Энэ байдал нийслэлд 20 гаруй жилийн өмнө эхэлснээсээ хойш хэзээ ч өөрчлөгдсөнгүй. Энд буруутан байх учиртай. Буруутан нь иргэд гэдгийг итгэж сонгосон түшээд чинь зарлаад байна иргэдээ.

Гэхдээ энэ бол төрийн ажлыг хөтөлж урагшлуулах ёстой чиг үүргийн байгууллагуудын чадарваргүй байдалтай шууд холбоотой. Бүр тодруулж хэлбэл түлш хямддаа биш, иргэд их түлж байгаадаа биш шахмал түлшинд асуудал байгаа нь тодорхой болчхоод байна. 

Өнгөрсөн рүү багахаан очиж зарим зүйлийг сануулъя. Угтаа бол утааг бууруулах хамгийн оновчтой шийдэл нь гэр хорооллыг дахин төлөвлөх байсан. Энэ шийдэл бол дан ганц утааг бус хөрсний бохирдол, дэд бүтэц, иргэдийг орон сууцжуулах, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг хангах гээд олон давуу талтай байв. Утааны асуудалтай яаж ийгээд холбогддог, энэ чиглэлийн ажлуудыг толгойлж хийдэг нэг хүн байдаг.

МАН сонгуульд ялбал бялууны хэлтэрхий баараггүй хүртдэг тэр хүн бол энэ М.Ганбаатар.  2016 оны сонгуулийн дараа тэр энэ жишгээрээ Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар томилогдож байв. Уг нь их чухал нэгж. Улаанбаатарын утааг бууруулах шийдэл чухамдаа энэ нэгжид л байсан юм . Гэр хороолол руу дэд бүтэц татах, дэд төвүүдийг байгуулах,  дахин төлөвлөх гэхчлэн менежер хүн бол ур ухаан, чадвар чансаагаа соримоор албан тушаал л даа. Гэвч тэр ингэж чадаагүй. Ганбаатарынх гэж нэрлэчихмээр гайгүй ганц хоёр шийдэл, зөв зохион байгуулалт, алсын хараа, аргачлал гэх юм энэ байгууллагад үлдээгүй.

Зүгээр л сурснаараа попорч “Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байна шалгах хэрэгтэй” гэхчлэн сүржин эхэлсэн ажил удалгүй замхарч, Гэр хорооллын дэд бүтцийн газар гэж байгаа үгүй нь мэдэгдэхгүй шахам унтаа байгууллага болж хувирсан. Мөнөөх гэр хорооллын дахин төлөвлөлтийн том зорилт тэг зогсолт хийсэн дээ, бараг.

Харин одоо нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хамгийн гол нөлөө үзүүлэх шийдэл нь шахмал түлш гэдгийг эрх бархигчид тодохойлж, хүн амын 50-с дээш хувь нь нийслэлд байгаа энэ тойргуудад ялалт байгуулахад утааны асуудал нэг номерийнх учраас энэ хэрээрээ төсөв хөрөнгө, хүн хүчийг бүх шатанд нь харамгүй хуваарилсан.

М.Ганбаатар угаас улс төрчдийн арга эвийг олохдоо гаргуун нэгэн. Тиймээс сурснаараа бялууны маш том зүсэм хүртэж, 2018 онд “Тавантолгой түлш” хэмээх бэлэн төсөл дээр очсон юм.  Бэлэн юман дээр бууна гэдэг нэг талаас  атаархмаар онцгой аз завшаан. Атаархмаар гэдэг нь бүх талын дэмжлэг, хөрөнгө мөнгөний хувьд ямарч асуудалгүй ийм төслийг захын нэг бакалаврын дипломтой, бага зэрэг эх оронч сэтгэлтэй залуу хийчихэж дөнгөмөөр. Гэтэл эрхэм Ганбаатар нэг л урагшгүй байна.

М.Ганбаатар гэгч  өөрийгөө Улаанбаатарын утааг бууруулсан гавьяатан мэтээр эндүүрч явдаг байж мэднэ. Харин ч бодит байдал дээр буруутан байх гаргалгаа бий.

Төрийн маш хүчтэй дэмжлэг, хөрөнгө мөнгөний боломж дор Тавантолгой түлш компани үйлдвэрлэлээ эхэлсэн нь сайн хэрэг. Түүнээс хойш 3 жил өнгөрч байна. Харин энэ хугацаанд  үйлдвэрлэл хөгжиж, шинэ ноу хау нэвтэрч, бүтээгдэхүүний чанар өдрөөс өдөрт сайжирч, ер нь л эрч хүчээ авсан байх учиртай. 

Харамсалтай нь тэгсэнгүй. Энэ хугацаанд иргэд угаартаж,өнгөрсөн намар 9 сарын сүүл хүртэл гэр хорооллынхныг гал алдуулж, утаа тортог нэмэгдэж, баруун бүсийн үйлдвэрийн ойр хавийн гэр хорооллынхон амьдрах аргагүйд хүрсэн, шуудай сав тасалдсан, үйлдвэрийн зарим дамжлагад гал гарсан гэхчлэн асуудал ар араасаа хөвөрсөөр байна.

Харин ийм нөхцөл байдлаа Тавантолгой түлш компанийн захирал М.Ганбаатар түлшний үнийн хөнгөлөлтөөс шалтгаалсан мэтээр тайлбарлаж, бурууг бусад руу чихээд зогсч байв. Өнгөрөгч 10-р сарын 5-нд “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар "Энэ хямдралыг тодорхой хугацаанд зогсоохоос өөр аргагүй. Хямдрал байгаа цагт сайжруулсан түлшний оочер дугаар тасрахгүй. Түлшний цэгийн тоог 1000, 2000, 3000 цэг нэмээд ч тасрахгүй. Энэ бүхэн хямдралаас л болж байна.  Түлшний үнийг нэмэх хэрэгтэй” хэмээн Засгийн газрын шийдвэрийн  эсрэг занхайгаад зогсч байв.  Он гарсаар хурган дарга нар нь Ганбаатарын энэ үгийг давтаж утааны буруутан нь хямд үнэ мэтээр тааз харж байгаад ярьдаг болсон.

Энэ бол шахмал түлшний үйлдвэрийг хариуцаж ажиллаж байгаа удирлагууд буюу М.Ганбаатар таныг ажлаа хийж чадахгүй байна гэдгийг ард түмэн хэлээд байна.

Байдал ийм байсаар байтал М.Ганбаатар сайжруулсан түлшний цорын ганц их мэдэгчийн дүр бүтээж, бурууг өөрөөсөө бус бусдаас хайж, үнэ нэмэхийг шаардаж ядарсан иргэдээ хялайж харсаар явна.  Танд сануулахад эхлээд түлшнийхээ чанарыг сайжруул, хэрэгчлэгчдийнхээ санаа оноог сонс. Үйлдвэрийнхээ ойр орчмын тэр оршин суугчдын асуудлыг шийлвэрлэ. Дараа нь үнэ нэмэх тухайгаа ярь.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.