Агаарын бохирдлыг бууруулах ажилд "хангалтгүй" үнэлгээ авсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд нарыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн.
Уг асуудалд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТНБД Д.Ганболд "БОАЖ-ын сайд Н.Уртнасан яамны тамга тэмдгээ туслах дээрээ хадгалуулдаг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамтран ажиллахад төвөгтэй байсан. Одоо хүртэл тамгаа өгдөггүй.
Орчны бохирдлын асуудал яг үнэндээ ТНБД-ын хариуцсан ажил мөн үү гэвэл олон учир шалтгаантай. Тусдаа төсөвтэй, тусдаа хариуцсан байгууллагатай газар. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр бол улс төрийн хариуцлага тооцож байгаа гэж ойлгосон. ТНБД бол тусдаа хуулиар явдаг. Надаар өргөдөл бичүүлж авах ёстой л доо. Гэвч хамаагүй ээ. Би ажлаа өгөхөд бэлэн" хэмээн байр сууриа илэрхийлжээ.