Шөнийн цахилгаан тарифыг 100 хувь хөнгөлснөөр 7.3 тэрбум төгрөгийн өр хуримтлагджээ

2022-1-17
442

 

Үндэсний аудитын газраас “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ.

Аудитаар эрчим хүчний салбарын бодлогын уялдаа холбоог хангаагүйн улмаас уг салбарт бодитой, үнэлэхүйц ахиц дэвшил гараагүйг тогтоожээ. “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг 2015 онд боловсруулж батлан, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр заасан. Гэсэн ч уг хөтөлбөрийг Засгийн газрын 2018 оны 325 дугаар тогтоолоор баталж, гурван жилийн хугацаа алдсан гэдгийг аудитын тайланд дурджээ.

Мөн төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны уялдаа холбоо хангагдаагүй байна. 

"Улаанбаатар хотод дулааны шугамын байршилд норм, стандарт зөрчиж шугам дээр  53, 0.5-3.0 метрийн зайд барьсан 147, нийт 200 байгууламж барьсан.
“Гэр хорооллын өрхөд цахилгаан  эрчим  хүчний  тарифын  хөнгөлөлт  үзүүлэх  журам”-ыг  баталж,  нийслэлийн  гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэж, үр дүнгээр 7.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүссэн. Энэхүү өр төлбөрийг Сангийн яам, БОАЖЯ төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар шийдвэрлэхгүй байгаа нь яамд хоорондын уялдаа холбоо сул байгааг харуулж байна" гэжээ.

Дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2020 онд 10,705 мянган гкал болж өмнөх оноос 3.8 хувиар, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 7.145.6 сая квт.цаг болж өмнөх оноос 4.7 хувиар өссөн байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 8.851.2 сая квт.цаг болж, дотоодын үйлдвэрлэл дутаж, 1.705.6 сая квт.цаг цахилгааныг импортолсон байна. 

Цаашид эрчим хүчний хэрэглээ энэ хурдаар  өсвөл 2024 онд цахилгаан эрчим хүч 10.488.0 сая квт.цаг, дулааны эрчим хүч 12.794.9 мянган гкал болох тооцоолол гарч импортлох цахилгаан эрчим хүч 3.3 дахин өсөхөөр байна.

Улаанбаатар хотын цахилгаан хангамжид ашигладаг дамжуулах сүлжээний 33 дэд станцаас 28 дэд станц, түгээх сүлжээний 30 дэд станцаас 25 дэд станцууд суурилагдсан хүчин чадалд тулсан, зарим дэд станцуудын хувьд хэтэрсэн байна. Үүний улмаас 2020 онд 288.0 мвт чадал хүссэн 6.851 иргэн, ААНБ-д техникийн нөхцөл олгоогүй байна.

УБДС ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн 80 гаруй хувийг эзэлдэг нийт 379.5 км урттай  дулааны шугамын  76.0 хувь буюу 288.3 км шугам 0-30 жилийн,  24.0 хувь буюу 91.2 км шугам нь 30-аас дээш жилийн насжилттай, шугамын ашиглалтын хугацаа дууссан  байгаа нь хэрэглэгчдийг дулаанаар  найдвартай  хангахад  хүндрэл  учруулж,  Улаанбаатар  хотын  дулааны  хангамж тасалдах эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.