Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийлээ. Хоногт 1673 тохиолдол илэрч, нэг иргэн нас барав. Ингэснээр нийт нас баралтын тоо 2013 боллоо.
Нийт тохиолдлын 1083 нь Нийслэлд, 590 нь орон нутагт бүртгэгдсэн юм.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 2235
-Хүндэвтэр 4488
-Хүнд 773
-Нэн хүнд 52 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 33670 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 7548 иргэн байна. Үүний 541 нь жирэмсэн, 1137 хүүхэд байна.