Б.Алтанзул: Чанаргүй шатахуун, насжилт өндөртэй автомашинууд маш их утаа ялгаруулж, агаар бохирдуулж байна

2022-1-17
652

Агаарын чанарын талаар БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан долоо хоног бүрийн Даваа гарагт мэдээлэл хийж байгаа. 

Нийслэлийн агаарын чанар салхинаас хамаарч өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт бохирдол багатай байсан. Харин бямба, ням гарагт агаар бохирдолтой байсан бол өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар агаарын чанар дундаж хэмжээнд болон бага бохирдолтой байгааг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ.

Энэ долоо хоногийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Таван толгой түлш" компанийн үйлдвэрийн дарга Х.Галымбек сайжруулсан шахмал түлшний технологи, үйлдвэрлэл, түгээлтийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Таван толгой түлш компанийн хоёр үйлдвэр нийтдээ 22 шугамтай. Одоогийн байдлаар 17 шугам ажиллаж байна. Гурван шугамд засвар үйлчилгээ хийж байгаа бол хоёр нь нөөц шугам юм. Өдөрт 3,400 тонн түлш үйлдвэрлэж, 600 гаруй борлуулалтын цэгээр борлуулж байгаа. Барьцалдуулагч бодис болон шуудайн нөөц хангалттай буюу энэ өвлийн хэрэгцээг хангахаар хэмжээнд байна. 

Түлшний үйлдвэр стандартын дагуу түлшээ үйлдвэрлэж байгаа" гэдгийг хэллээ. 

"Таван толгой түлш" компанийн Түлшний чанарын хяналтын хэлтсийн дарга н.Баттулга "Компанийн чанарын хяналтын хэлтэс үйлдвэрээс гарч байгаа бүх бүтээгдэхүүнд нэг бүрчлэн хяналт тавьж ажилладаг. Ингээд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг ард иргэдэд нийлүүлэн ажиллаж байгаа. 

Өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Уртнасан, ЭХ-ний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг сайжруулсан шахмал түлшний чанар стандартад хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын дүнгээр Таван толгой  түлш компанийн бүтээгдэхүүн стандартын хэмжээнд байгаа нь тодорхойлогдсон. Мөн айл өрхүүдээр гэнэтийн байдлаар орж хяналт шалгалтууд хийсэн. Ингэхэд нунтгийн агууламж, чийг өндөртэй тохиолдол гарсангүй. Ажлын хэсгийнхэн баруун, зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай мөн танилцсан. Чанарын хяналтын хэлтэс гарч байгаа шуудай бүрийг хянаж гаргадаг" хэмээн ярилаа. 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сайжруулсан шахмал түлшний орц найрлага, үйлдвэр болон агуулах дахь түлшнээс дээж авч шинжилжээ. Уг шинжилгээний дүнгээр стандартын шаардлага хангаагүй зүйл байгаагүйг мэдээллээ. 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул "Нийслэлийн агаарын бохирдол нэмэгдэж буй шалтгаан нөхцөлийг судалсан, гал түлж буй процессыг үзлээ. Дүгнэлтүүд өчигдрөөс гарч байна. Эцсийн байдлаар мэдээлнэ. Зөвхөн шахмал түлш нөлөөлж байна гэж ойлгож болохгүй. Чанаргүй шатахуун, насжилт өндөртэй автомашинууд маш их утаа ялгаруулж, агаар бохирдуулж байгаа" гэв.

 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.