Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Г.Батзам захирамж гаргаж “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 13-наас эхлэн тус аймагт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглов.
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамруулах ажлыг бүх шатанд зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.