Өмнөд Америкийн Перу улсын хойд эрэгт ер бусын хүчтэй давлагаа үүссэний улмаас хоёр эмэгтэй усанд живж, амиа алдсан тухай орон нутгийн онцгой байдлын алба Ням гарагт мэдээлжээ.
Уг осол Бямба гарагт Перугийн Ламбаек бүс нутагт орших наран шарлагын газарт гарсан байна.
Давлагааг Перугийн эргээс 10,000 орчим километр зайтай оршдог Тонга арлын орчимд болсон галт уул дэлбэрэлтээс гаралтай гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Галт уулын дэлбэрэлтийн дараа цунами үүсэж болзошгүй гэсэн үндэслэлээр Перу улсын засгийн газар Номхон далайн эрэг дагуу 22 боомтоо түр хаах шийдвэрийг Бямба гарагт гаргаж байв.
Дэлбэрэлтийн дараа Перугийн эрэг орчмын зарим нутагт багахан хэмжээний үер бууж, цөөн тооны иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
Эх сурвалж: Ikon.mn