Сонгогчдын 10 хувийн саналаар төлөөлөгчдийг эгүүлэн татах эрх үүснэ

2022-1-17
1041

Баасан гарагийн чуулганаар “Журам батлах тухай” Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр нэг заалтад гишүүд шүүмжлэлтэй хандав. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд ИТХ-ын  төлөөлөгчийг эгүүлэн татах үндэслэл, эгүүлэн татах асуудлыг санаачлах, эгүүлэн татах санал хураалт зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлыг зохицуулахаар тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилт нэг мөр хангагдах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн, төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй бөгөөд нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй гэж төсөл санаачлагчид танилцуулав.

Гишүүдийн зүгээс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Хурлын сонгуулийн нэг тойргийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа, Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн 10-аас доошгүй хувь нь гарын үсэг зурж, хамтын санал гарган тухайн тойргоос сонгогдсон Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах асуудлыг санаачлах эрхтэй гэж тусгасан асуудлыг илүүтэй хөндөж, дэмжсэн дэмжээгүй байр суурийг илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг “Иргэдийн 10-аас доошгүй хувь нь гарын үсэг зурж, тойргоос сонгогдсон Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах босго тогтоовол орон нутагт эцэс төгсгөлгүй улстөржилт, маргаан үүсэх, төлөөлөгчдийг байсхийгээд татдаг нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн бол  гишүүн Ц.Туваан “Хурлын төлөөлөгчийг эгүүлэх татах тухай журам нь цаашлаад бүтэн дөрвөн жил сонгууль үргэлжлэх сөрөг үр дагавар үүсгэх, улмаар улс, орон нутгийн төсөв тэдгээр олон сонгуулийн зардал, хүн хүчийг гаргаж дийлэхгүй нөхцөл байдал үүсэх тул тогтоолд тусгасан эхний хоёр журмыг буцаая” гэсэн саналтай байлаа.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа “Гишүүдийн эргэлзээ, болгоомжлолтой санал нэг байна. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Их Хурлын гишүүний л эгүүлэн татах асуудлыг хөндсөн. Гэхдээ энэ нь Хурлын төлөөлөгчдөд хамаарах асуудал байхгүй. 2020 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд "Төлөөлөгчийн үүргээ биелүүлэхгүй байгаа бол тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар төлөөлөгчийг эгүүлэн татна. Эгүүлэн татах журмыг Улсын Их Хурал батална" гэж заасан. Журамдаа сонгогчийн 10 хувь санал гаргавал эгүүлэн татах асуудлыг хөндөж эхэлнэ. Улмаар сонгогчдын олонх нь дэмжвэл эгүүлэн татна. Сонгогчийн тал хувь нь эгүүлэн татахад оролцоогүй бол төлөөлөгчийн эгүүлэн татаагүйд тооцно гэж тусгасан” гэж тайлбарлалаа. Ингээд “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжсэнээр  тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.