-Казахстаны парламентын гишүүн: Бүгд найрамдах улсын байдал ойрын хугацаанд тогтворжино-
Казахстаны Парламентын /Мажилис/-ын депутат Азат Перуашев тус Бүгд найрамдах улсын байдал ойрын хугацаанд тогтворжино гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. “Moskva Speaks” радиогийн сурвалжлагчтай ярилцахдаа тэрээр мөн Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевыг нас барсан тухай цуурхалд хариу өгсөн байна.
“Надад одоохондоо энэ талаар мэдээлэл алга. Манай нийгэм, манай ард түмэн энэ асуудлыг, өнөөгийн бидний тулгарч буй нөхцөл байдлыг даван туулах болно гэдгийг баттай хэлж чадах байна" гэж Перуашев сурвалжлагчийн асуултад хариулав.
Тэрбээр мөн Бүгд Найрамдах Улсын байдлын талаар санаа зовохгүй байхыг уриалж, Казахстанд бүх зүйл сайхан болно гэв.
Нэгдүгээр сарын 15-нд Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский Назарбаевыг аль эрт нас барж, оршуулсан гэж таамаглаж байсан. Казахстаны тэргүүн асан олны өмнө удаан хугацаанд гараагүй нь улстөрчийг ийм таамаглал гаргахад хүргэжээ.
Мөн үүнтэй төстэй таамаглалыг улс төрийн шинжээчдийн бүлгийн дарга Константин Калачев Лента.ру сайтад өгсөн ярилцлагадаа илэрхийлж байв. Тэрбээр тус улсын хямралын үед Назарбаев чимээгүй байгаа нь экс ерөнхийлөгчийг нас барсан эсвэл ямар ч чадваргүй болсон байж магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн нэгэн цагт Назарбаевын ойр дотно ажиллаж байсан нэгэн Елбасы ингэж ямар ч мэдэгдэл хийхгүй, удаан хугацаагаар чимээгүй байгаа нь өвчтэй, хүндээр өвчилсөн байж болзошгүй гэж байсан юм.
Эх сурвалж:Лента.ру