Жем интернэшнл группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол Бөхий өргөөнд эхлэн үргэлжлэн явж байсан боловч "Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг багадаа хоёр жилээр хасан, цол, чимгийг нь хурааж ирсэн. Гэтэл тэднийг 11 сар барилдах эрхийг хаслаа" гэж улсын харцага О.Хангай эсэргүүцэж буй асуудлаас үүдэн Монголын Үндэсний Бөхийн Холбооноос барилдааныг цуцлах шийдвэр гаргалаа.