Номхон далай дах Тонгол вант улсад нэгдүгээр сарын 15-нд Хунга-Тонга-Хунга-Хаапай нэртэй галт уул дэлбэрсний дараа Японы эргийн бүс цунамийн дайралтад өртсөн. Японы аврах албаныхан улсын хойд хэсэг дэх Хоккайдоарлаас эхлээд өмнөд нутаг дах Окинава хүртэл цунамийн анхааруулга зарлаад байсан юм.
Цунамийн улмаас 21 завь хөмөрч эсвэл живсэн тухай “NHK” суваг мэдээлжээ.
Коти мужид таван завь живсэн. Сишикуи боомтын орчим мөн таван завь хөмөрсөн, Мисаки боомтод загасдын 4 завь авч явсан байна.
Мөн аюулаас сэргийлэх үүднээс 55 хот суурингаас 230 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна