Жем интернэшнл группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр болно. Барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар зодоглоно. 2020 оны улсын наадмын дараа тэднээс допинг илэрсэн. Харин барилдах эрхийг 11 сар хассанаар өнөөдөр дуусгавар болж байгаа аж.
"Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг багадаа хоёр жилээр хасан, цол, чимгийг нь хурааж ирсэн. Гэтэл тэднийг 11 сар барилдах эрхийг хаслаа" гэж улсын харцага О.Хангай эсэргүүцэж буйгаа өчигдөр илэрхийлэв. Өнөөдрийн барилдаанд бөхчүүд хэрхэн барилдах нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.