Номхон далайн өмнөд хэсэгт орших арлын Тонга улсын нутаг дэвсгэрт байдаг галт уулын дэлбэрэлтээс үүссэн цунамигийн аюул Япон улсад аль муж хотод, хир хэмжээтэй байхыг урьдчилан таамагласан прогноз гаргаж, энэ дагуу яаралтай анхааруулга мэдээллийг олон нийтэд зарлалаа.
Тус цунами нь Номхон далайн эрэг дагуу, давлагааны өндөр ойролцоогоор нэг метр, зарим газраар гурван метр хүрч болзошгүй гэж анхааруулав. Гурван метр өндөр давлагаа үүсэх газар нутгийн хүмүүсийг хорогдох байранд шилжүүлсээр байна. Одоогийн байдлаар нийт 8 мужийн 230 мянган хүнд хорогдох байранд орох шийдвэр, зөвлөмжийг өгөөд байна.