Цагаан ордноос ОХУ хуурамч шалтаг гарган Украин руу халдан довтлох гэж байгаа талаар мэдэгдэл гаргасан тухай бид өглөө мэдээлсэн. ОХУ-аас АНУ-д суух Элчин сайдын яамнаас Цагаан ордны дээрх мэдэгдэлд тайлбар хийжээ.
Тайлбарт “АНУ Украины асуудлаар ОХУ-аас авч болзошгүй арга хэмжээг хувилбар бүрээр дэвшүүлж байгаа ч ямар ч баримт байхгүй. Гэтэл баримт нотолгоогүй мэдээллийг барууны хэвлэл мэдээлэл шүүрэн авч мэдээж байна. Энэ бол ОХУ-д үзүүлж байгаа мэдээллийн дарамт гэж ойлгож байна.
АНУ ОХУ-ыг байнга буруутгаж /албан ёсны түвшинд ч, хэвлэл мэдээллээр ч/ байгаа ч ямар ч нотлох баримтгүй юм. Үүний оронд байдлыг сайжруулах асуудлаар ОХУ-ын санал болгосон гэрээний хүрээнд бодитой ажил хийхийг АНУ-д уриалж байна” гэжээ.