Назарбаевын хүргэн нарыг үндэсний тэргүүлэгч компаниудын удирдлагаас халжээ

2022-1-16
1018

Назарбаевын хүргэн Димаш Досанов, Кайрат Шарипбаев нар үндэсний компаниудын албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Тус улсын ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын хүргэнүүд Казтрансгаз, Казтрансойл үндэсний тэргүүлэгч компаниудын удирдлагаас халагдсан байна. Өөрөөр хэлбэл хүргэчүүл гэдэг нь Назарбаевийн том охин Дарига, бага охин Алия Назарбаев нарын нөхрүүдийн тухай ярьж байгааг Орда Телеграм суваг тодотгожээ.

Эх сурвалжийн мэдээлснээр "Казтрансойл" ХК-ийн ерөнхий захирал бөгөөд ТУЗ-ийн дарга Димаш Досанов албан тушаалаа алдсан байна. Тэрээр 2016 онд тус улсын анхны Ерөнхийлөгчийн бага охинтой гэрлэсний дараахан өндөр албан тушаалд очсон юм.

Мөн том охин Даригагийн нөхөр Кайрат Шарипбаев  албан тушаалаа алджээ. Тэрбээр  Назарбаевын ууган охин Дарига Назарбаеватай гэрлэсний дараахан "КазТрансГаз" ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон юм.
Досановыг ажлаас нь халсан тухай мэдээллийг Самрук-Казына сангийн хэвлэлийн алба баталжээ. Zakon.kz сайтын мэдээлснээр үндэсний тэргүүлэгч компаниуудын дарга хүргэчүүл  өөрсдөө ажлаас халагдах хүсэлт гаргасан байна.

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал сүүлдээ улс төрийн шаардлагаар солигдож зэвсэгт дайралт болж хувирасны  дараа нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд ХАБГБ-ын энхийг сахиулах багийг тус улс руу илгээсэн бөгөөд 1-р сарын 19-нд цэргээ бүрэн гаргаж дуусах ёстой.

Үймээний үеэр Казакстанд ганцаараа үлдсэн гэгдэж байсан  Назарбаевын ах Болат  Бишкекээс АНЭУ руу ниссэн гэх мэдээлэл байна. 

Нурсултан Назарбаев өөрөө 2021 оны арванхоёрдугаар сарын 28-наас хойш олны өмнө гараагүй. Казахстанд болсон олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, үймээний үеэр тэрээр нэг ч мэдэгдэл хийгээгүй. Ерөнхийлөгч асан охид, гэр бүлийн хамт эх орноо орхин явсан гэх мэдээлэл гараад буй. Харин Бүгд найрамдах улсаас Азербайжанд суугаа Элчин сайд Сержан Абдыкаримов Назарбаевыг Нур-Султанд байгаа гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Лента.ру






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.