Коронавирусийн “омикрон” хувилбарын тархалт дотоодод эрчимтэй тархах эрсдэл өндөр байна. Энэхүү халдварт бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс илүүтэй өртөх эрсдэлтэй гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна. Ийм Засгийн газраас, “хөл хорио тогтоохгүй ч, удахгүй болох цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг ард иргэдэд хандаж уриалж” буй. Үүнтэй холбогдуулж, зарим аймаг орон нутаг ч цагаан сарын баярыг тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдэж эхлээд байна. Тэгвэл ирэх Даваа гараг /2022.01.17/-аас эхлэн бүх төрийн байгууллагын алба хаагчдын 50 хувийг гэрээс нь цахимаар ажиллуулж, энэ байдлыг долоо хоногийн хугацаатай ээлжлүүлэх шийдвэр гарсан байна. Харин 0-5 хүртэл насны хүүхэдтэй төрийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийг “Цагаан сар”- ын баярыг өнгөртөл гэрээс нь цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ.