Авилгачдыг төрийн албанд үүрлүүлдэг ТАЗ-ийг малчнаас англи хэлний шалгалт авч дахин дахин унагадаг гэв

2022-1-15
1425

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн. Томилгооны энэ асуудал харин төрийн албаны зөвлөлийн төрх дүрийг илүү тодруулж өглөө.  УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Төрийн албанд хүнд сурталтанавилагчид, ашиг сонирхлын  зөрчилтэй хүмүүсийг үүрлүүлдэг болгочихоод байгаа шүү” гэсэн үгийн ТАЗ-ийнхэнд хаяглана билээ.  Үнэхээр ч дэлхийд дээгүүр давхидаг авилагчид  Монголын төрийн албанаас л “тодордог”

Ерөнхий зургаараа бол ТАЗ юун шүдгүй арслан байтугай  болтлоо уруудаж доройтсон байдал харагдаад байна. Төрийн чадварлаг албан хаагчдын боловсон хүчний бодлого, нөөц бүрдүүлэлт, чадваржуулах гээд  олон ажил орхигдож гээгдэж үү дээ гэсэн төсөөлөл төрж байна. 

УИХ-ын  отгон гишүүн Ц.Идэрбатын хэлж байгаагаар бол “Төрийн албаны хууль анхан шатны нэгжүүд дээрээ хүндрэлтэй зүйлийг дагуулж байна” гэжээ. Түүний дурдсанаар зөвхөн Хэнтий  аймагт гэхэд л өнөөдөр Хэнтий аймгийн хэмжээнд 114 ажлын байр сул байна. Зарлагдаад хүн ирдэггүй. Ганцхан аймгаар жишээлэхэд ийм хэмжээний төрийн албан хаагч дутагдалтай байгааг Монгол Улсын 21 аймгаар нэгтгэж харвал ахиухан тоо гарах нь тодорхой байна.

Хэдэн жилийн өмнө залуучуудын дурлан тэмүүлж байсан төрийн алба анхан шатандаа ингэж эзгүйрэх болсон нь цалин хөлс, улс төржилт, төрийн албыг төрлийн алба болгодог эрх баригчдын  увайгүй байдлаас шалтгаантай.

Төрийн албаны төөрч мунгинадаг өөр нэг жишээг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар хэлсэн. Тэрбээр "Тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагчид төрийн албаны шалгалт өгч байж томилогддог. Бодит амьдрал дээр алслагдсан сум, тусгай хамгаалалттай газруудад ажиллах хүмүүс ховор байдаг учраас тухайн нутгийн малчдыг байгаль хамгаалагчаар ажиллуулдаг.  Гэтэл тэр хүмүүсийг заавал шалгалт өгөх шаардлагатай гэж тулгадаг. Малчдын англи хэлний мэдлэг, хуулийн мэдлэг хангалттай хэмжээнд байдаггүй учраас олон дахин шалгалтад унадаг. Үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй" гэв.

Хязгаар нутгийн малчид байтугай УИХ, Засгийн газрын гишүүд дунд ч англиар төгс төгөлдөр ярьчихдаг нь хэд бол. Төрийн дунд тушаалын дарга нар ч ялгаагүй. Яахав, англиар байтугай ярьж бичдэг ганц нэг байгаа л байх. Нийтлэг олонхын хувьд дундчууд байгаа. Зүгээр нэг уншсанаа хагас хугас ойлгодог,  хальт хульт  ганц нэг өгүүлбэр эвлүүлэхээ англи хэлтэй гэж эндүүрэгчид, сайрхагчид олон бий шүү дээ.  

Ийм байсаар байтал хязгаар нутагт малаа маллангаа байгаль орчин, ус нутгаа хамгаалаад явах малчнаас англи хэл, хуулийн шалгалт дахин дахин авч унагаад байдаг тэр Төрийн албаны зөвлөлийнхэн гэж хэн бэ.

Дүрэм журам нь тийм байж болно. Гэхдээ ТАЗ-ийнхөн “Мерит” зарчим л гэж өглөө оройгүй яриад байдаг биз дээ.  Энэ чинь мөнөөх “чадахуйн зарчим”  шүү дээ. Тэгээд ч тэртээх говийн тэнгэрийн хаяанд хөх уулсаа хөндлөн хэрж, харж хамгаалж байгаа байгаль хамгаалагчдад англи хэл тийм чухал хэрэглээ юу.

Харанхуй шөнө чулуу атгаж үзээд хаана яваагаа хэлдэг, нутаг усаа гарын арван хуруу шигээ мэддэг, ан амьтныхаа тоо толгойг, хаагуур хэзээ явахыг нь анддаггүй  энэ чинь тэр чадахуйн чанар  шүү дээ.

Гэтэл англи хэл, хуулийн шалгалт гээд  унагаад байдаг бол ТАЗ-ийн толгой нь “хамуурчихсан” байна гэхээс өөр юу ч гэмээр юм. УИХ-ын гишүүн Н.Учрал: “Төрийн албаны зөвлөл хандлагаа өөрчлөх ёстой. Манай улс төрийн албаны шинэчлэл хийхийн тулд “Мэррит” зарчмыг ойлгох ёстой. Энэ нь чадахуй буюу гүйцэтгэлд суурилж байгаа зарчим” гэж тодотгосон.

Эрхэм гишүүний хэлснээр ТАЗ-ийнхэн уг зарчмыг шатлан дэвших зарчим гэж ойлгодог бололтой юм.

 

Г.Хан






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.