"ЦИРКОН", СУ-57 БА ХАМГИЙН ТОМ НИСДЭГ ТЭРЭГ: ОХУ-ын армийн 2022 онд шинээр хүлээн авах зэвсэглэлүүд

2022-1-15
31209

2022 онд хуурай замын цэрэг, агаарын десантын хүчин, эргийн харуулын цэргүүд мянга гаруй техник хэрэгсэл хүлээн авна. Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу БХЯ-ны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр хэлсэн үгэндээ  тив алгасагч баллистик пуужин бүхий харвагч төхөөрөмж, стратегийн пуужин тээгч, агаарын довтолгооноос хамгаалах шинэ систем, цөмийн шумбагч хөлөг онгоц зэрэг шинэ үеийн зэвсэглэлээр батлан хамгаалах салбараа зузаатгаж байгааг тэмдэглэв. Мөн үүний зэрэгцээ Сансрын цэргийн хүчнийхэн 257  нисэх төхөөрөмжөөр хангагдана.

ОХУ-ын зарим шинэлэг зэвсэглэлийн талаар хүргэж байна.

 Хэт авианы  далавчит пуужин "Циркон"

Хэт авианы Циркон пуужинг 2022 оноос зэвсэглэлд нийлүүлнэ

 Өнгөрөгч 12-р сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Циркон” пуужинг амжилттай хөөргөснөө зарлав. Энэхүү үйл явдал нь хэт авианы пуужин бүтээх  олон жилийн хөдөлмөр, туршилтын чухал үйл явдал байв. Үүний өмнөхөн Сергей Шойгу пуужинг 2022 онд цувралаар  нийлүүлэх тухай ярьж байв.

Туршилтын хүрээнд пуужинг “Северодвинск” шумбагч онгоц болон “Адмирал Горшков” фрегатаас хөөргөжээ.

Стратегийн пуужингийн систем RS-28 "Сармат"

Стратегийн пуужингийн RS-28 "Сармат" систем

 Стратегийн пуужингийн армийн командлагч, хурандаа генерал Сергей Каракаев “Сармат” системээр  зэвсэглэсэн анхны хороо 2022 онд байлдааны үүрэг гүйцэтгэх болно гэж мэдэгдсэн.

RS-28 нь 10 тонн хүртэл жинтэй байлдааны хошууг дэлхийн хаана ч хүргэж чадна. Сергей Шогу 2022 онд Стратегийн пуужингийн цэргийн 21 хөөргөх төхөөрөмжийг ийм пуужингаар хангах тухай мэдээлжээ.

"Гибка-С" зенитийн пуужингийн цогцолбор

Зенит пуужингийн өөрөө явагч "Гибка-С" цогцолбор

 2022 онд Агаарын довтолгооноос хамгаалах ангиуд анх удаагаа зенитийн пуужингийн "Гибка-С" цогцолборыг хүлээн авах болно. Агаарын довтолгооноос хамгаалах шинэ систем нь тагнуулын төхөөрөмж, автомат удирдлагын системээр бүрэн тоноглогдсон.

Мөн "Гибка-С"  цогцолбор нь VSHORAD (Маш богино зайн агаарын довтолгооноос хамгаалах) төрлийн богино болон хэт богино зайн Оросын анхны өөрөө явагч цогцолбор болжээ. Агаарын довтолгооноос хамгаалах систем нь хамгийн бага өндөрт ч гэсэн нисэх онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц, далавчит пуужингуудыг устгаж чадна.

“Ка-52М” тагнуулын болон довтолгооны нисдэг тэрэг

“Ка-52М” тагнуулын болон довтолгооны нисдэг тэрэг

 Өнгөрсөн наймдугаар сард болсон “Арми-2021” олон улсын цэрэг-техникийн форумын үеэр Батлан ​​хамгаалах яам болон «Вертолеты России» компани шинэчилсэн Ка-52М нисдэг тэрэг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Хэлэлцээрийн дагуу цэргийнхэн тагнуулын болон цохилт өгөх зориулалт бүхий 30 нисдэг тэрэгийг  энэ 2022 оноос хүлээн авах юм.

Ка-52М нь сайжруулсан оптик электрон систем, идэвхтэй фазын антенны массив (AFAR) бүхий шинэ радарын системтэй, мөн Атака, Вихр, Вихр-М зэрэг пуужинг тээвэрлэх боломжтой.

Хөдөлгөөнт цөмлөх сум КУБ БЛА

Хөдөлгөөнт цөмлөх сум КУБ БЛА

 2022 онд Оросын армийн хүлээж авах шинэ зэвсгийн нэг. Өнгөрөгч  12-р сарын 17-нд нисгэгчгүй онгоцны улсын туршилт амжилттай дууссан тухай мэдэгдсэн юм.

КУБ БЛА нь цагт 130 км хүртэл хурдлах цахилгаан мотортой, агаарт 30 минут хүртэл хугацаагаар байх боломжтой бөгөөд байлдааны хошууны жин нь 3 кг юм.

“Уран-9" робот техникийн  цогцолбор

“Уран-9” байлдааны роботууд

 Аравдугаар сард Хуурай замын цэргийн ерөнхий командлагч, армийн генерал Олег Салюков 2022 онд “Уран-9” байлдааны роботуудыг цэргийн ажиллагаанд туршихаар төлөвлөж байгааг зарласан.

2021 онд "Уран-9"-ийг Орос, Беларусийн хамтарсан "Баруун-2021" стратегийн сургуулилтад амжилттай ашигласан. Роботууд хуурамч дайсны хуягт машиныг таван мянган метрийн зайд амжилттай устгаж байсан юм.

Тав дахь үеийн сөнөөгч онгоц  Су-57

Тав дахь үеийн сөнөөгч онгоц Су-57

 2022 онд тав дахь үеийн анхны Су-57 олон үүрэгт сөнөөгч онгоцуудыг  Зүүн цэргийн тойргийн (ВВО) командлал хүлээн авна.

Тав дахь үеийн Су-57 сөнөөгч онгоц нь газар, агаар, газрын гадаргуугийн бүх төрлийн байг устгах зориулалттай. Онгоцны радар шингээгч бүрээс, их бие доторх зэвсгийн тасалгаа зэрэг нь Су-57-г илрүүлэх боломжийг хязгаарладаг.  Анхны үйлдвэрлэлийн онгоцыг 2020 оны 12-р сард Оросын сансар судлалын хүчинд хүлээлгэн өгч байв.

Стратегийн бөмбөгдөгч, пуужин тээгч Ту-160М

Дэлхийн хамгийн том, дуунаас хурдан бөмбөгдөгч онгоц Ту-160М

 Шинээр бүтээгдсэн стратегийн бөмбөгдөгч, пуужин тээгч Ту-160М онгоц 2022 онд ниснэ.

2018 оноос Казанийн нисэхийн үйлдвэрт шинэчлэгдсэн Ту-160М шинэ загварыг үйлдвэрлэж эхэлсэн. Арванхоёрдугаар сард Шадар сайд Юрий Борисов Ту-160М шинэ нислэгийг 2022 онд хийхээр төлөвлөж байгааг зарлав.

Ту-160 нисэхийн түүхэн дэх хамгийн том дуунаас хурдан нисэх онгоц хэвээр байна. Мөн хамгийн хүнд байлдааны онгоц, хамгийн хурдан бөмбөгдөгч онгоц юм. Ту-160 нь ердийн болон цөмийн зэвсэг бүхий алслагдсан бүс нутгуудын байг устгах зориулалттай.

Олон зориулалт бүхий хүнд нисдэг тэрэг Ми-26Т2В

Олон зориулалт бүхий хүнд нисдэг тэрэг Ми-26Т2В

 Ми-26Т2В нисдэг тэрэгийг 2022 оноос олноор нь үйлдвэрлэж эхэлнэ. Энэхүү тээврийн нисдэг тэрэгний сайжруулсан хувилбар нь 2018 онд анхны нислэгээ хийсэн. ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам 10 нисдэг тэрэг худалдаж авахаар төлөвлөж байна. Даац нь 20 тонн.

 

Эх сурвалж: Лента.ру






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.