
"Насны хишиг"-ийн олголт өчигд өр хийгдсэн болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгодог. ХНХ-ын сайд А.Ариунзаяа фэйсбүүк хуудастаа "140 орчим мянган ахмадын дансанд шууд шилжүүлэг хийгдсэн. Жилийн өмнө ахмадуудыг дансжуулах, картжуулах ажлыг банкуудтай хамтран зохион байгуулж, цар тахлын хатуу хөл хориог хамтдаа даван туулж байна" хэмээн бичжээ. 65 нас хүрч байгаа ахмадууд emongolia.mn, ebarimt.mn, ehalamj.mn, халамжийн нэгдсэн системд хүсэлтээ гаргаж "Насны хишиг"-ээ авах боломжтой юм байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал