УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл нарын 2021 оны тавдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: "Энэ тогтоолын төслийг хэлэлцэж эхэлснээр зургаа болон түүнээс олон хүүхэдтэй гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэсэн яриа нийгэмд тархаад байна. Энэ бол буруу ойлголт юм. Гэр бүлүүдийг хүүхдийн тоогоор нь ялгаварласан асуудал болно гэж үзээд энэ асуудлыг төсөлд тусгаагүй. Харин гэр бүлийг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаас нь дэмжих зэрэг заалтуудыг тусгасан гэдгийг тодруулж хэлмээр байна"гэлээ.