Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх мэдээллийг хүргэж байна.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О. Батбаяр: “Цагаан сарын баярыг гадуур золголт хийлгүй гэр бүлийн хүрээнд хийхийг уриалж байна. Энэ бол цэвэр иргэдийн ухамсрын асуудал. Энэ удаагийн омикрон хувилбарын өвчлөл харьцангуй хөнгөн явж байгаа, иргэдийн вакцинжуулалт өндөр хувьтай явж байгаа учир томуу төст өвчний адил гэрээр эмчилгээ хийгээд эдгэрчихэж болно. 160 мянган төгрөгний эмийн багцын хувьд шаардлагагүй бол авахыг зөвлөхгүй”гэв.