Утаагаар улс төр хийхгүй ээ, УГААРТАЖ ҮХНЭ

2022-1-14
405

“Чи улстөрийг сонирхохгүй ч улс төр чамаар оролдоно” гэж үг бий. Яг түүнтэй адил хүн бүр утааны асуудлыг дулааны улиралд мартаж, хүйтэнд санаж, мэдэрч, тэр хэрээрээ бухимдсаар ирсэн. Товчхондоо та гэр хороололд байдаггүй, гал түлдэггүй гэж “том” дуугарч, цэрвэж амьдарсан ч өвлийн улиралд гадаад руу нисчихдэггүй л юм бол УТААНААС холдож чадахгүй. Тэгсэн хэрнээ асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлгэцийн араас харааж, халаглахаас өөрийг хийхгүй суугаад л байх уу.

Энэ удаа утаанаас үүдэлтэй олон нийтийн бухимдлыг өөртөө авч, асуудлыг багцлан шийдвэрлэхийг хичээж яваа нь БОАЖ-ын сайд Н.Уртнасан байж таарав.

Тэр ч утгаараа БОАЖЯ утааны хоруу чанар хийгээд асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг олны анхааралд оруулж чадлаа. Үнэндээ өмнө нь агаарын бохирдлын талаар хэн нэгэн дарга, цэрэг олон нийтэд ярилцлага өгөх нь бүү хэл мэдээлэл ч өгдөггүй байсан. Харин энэ удаагийн БОАЖЯ-ныхан утаа, агаарын бохирдлын талаар өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн, Даваа гараг бүр 10:00 цагаас тогтмол мэдээлэл өгч, агаарын чанарын тухай үнэнийг олон нийтэд хүргэж байгаа.

Энэ нь Н.Уртнасан сайд тэргүүтнүүд айж, ичиж зугтахгүй, харин ч утаа хаана ихээр нэмэгдэж, шалтгаан нь юу байна вэ гэдгийг тодруулахаар ажилласаар байгааг харуулж буй хэрэг. Угаасаа утаагаар улстөржвөл арилахгүй гэдгийг өнгөрсөн жилүүдийн туршлагаас хэн хүнгүй мэддэг болсон.

Олон нийтэд БОАЖЯ-ныхан л утааг бууруулж, агаарын бохирдлыг сайжруулна гэсэн ойлголт байдаг. Гэвч цаанаа бол Засгийн газар бүхэлдээ, бас бүх сайдын багцад агаарын бохирдлыг бууруулах төсөв гэж бий. Хамтдаа бус дор бүрнээ ямар нэг ажил хийсэн ч хэрэгжилтийн шатанд үр дүн муутай байсныг өнөөдрийн их УТАА гэрчилнэ.

Тиймээс ч энэ удаагийн БОАЖ-ын сайд Н.Уртнасан харин ч нээлттэй байж, нийтээрээ хамтын хүчээр ажиллавал утааны асуудлыг цэгцлэх боломжтой гэж үзсэн. Харин “дэвсэж алах” гэсэн шиг түмэн олноороо боорлоод, улстөржүүлээд байвал иргэд утаатайгаа үлдэж, түүнийг хорлож, орлох хүн харин ард нь “алгаа ташин” суух байх.

Утаагаар улстөржиж болдоггүйн жишээг бултаараа хэдэн жил ч харав даа.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.